Монгол улсад Байнгын ажиллагаатай парламентын хагас жарны түүхэнд анх удаа хамгийн олон (нэр дэвшигчдийн 20%) БИЕ ДААГЧТАЙ сонгууль боллоо. Бие даасан мөрийн хөтөлбөрөө боловсруулсан 208 хүнээс 58.2 хувь буюу 121 нь сонгуульд өрсөлджээ.
Бие даагчдаас Орхон аймагт өрсөлдсөн Норовын Алтанхуяг сонгогчдынхоо 42.9% санал авч УИХ-ын Гишүүн боллоо.
УИХ-ын сонгуулийн 29 тойрогт эхний тавд жагссан 5 бие даан нэр дэвшигч байгаагаас:
1. Дархан Уул аймаг Т. Ганболд-33.8%
2. Төв аймаг Д.Доржпүрэв-29.9%
3. УБ хот, Баянгол дүүрэг П.Галиндэв-24.9%
4. УБ хот, Сонгинохайрхан дүүрэг С.Мөнхчулуун-14.1%
5. Дорнод аймаг П.Гэрэлбаатар-13.9%-ийн саналыг тус тус авсан байна.
Бие даагчдын 53.7% нь Улаанбаатар хотод нэр дэвшсэн ба хамгийн олон бие даагч Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт 12 бие даагч өрсөлджээ.
Харин улсын хэмжээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу 38 нэр дэвшигчтэй байв.
Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ 20-иос доошгүй % эмэгтэйчүүдийг дэвшүүлсэн. Тэгвэл 121 бие даан нэр дэвшигчийн 13.2% эмэгтэйчүүд байна.
Бие даан нэр дэвшсэн эмэгтэйчүүдээс Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт Содномдаржаагийн Даваасүрэн, Баянгол дүүрэгт Мөнхтөрийн Нарантуяа нар сонгогчдынхоо тус бүр 8.3% санал авч тэргүүлсэн байна.
Хагас жаран жилд өөрчлөлтийг хүлээсэн олон түмнийхээ төлөөлөл болсон хамгийн олон бие даан нэр дэвшигчтэй сонгууль болжээ.
С.Даваасүрэн