УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч, Хошууч генерал Б.Баярмагнай өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Ардын журамт цэргийн түүхт Хужирбуланд 23 дугаар тойргийн иргэд сонгогчидтой уулзалтаа амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн сонгуулийн тухайд, нийт сонгогчдоос шударга үнэнийг нэхсэн, зөв хүн сонгохыг шаадсан, саналаа худалдаж, хууль зөрчихгүй байхыг хүссэн, иргэдийн саналыг эд мөнгөөр худалдан авч, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан хэнээтнүүдийн эсрэг олон хүсэлт, шаардлага давхцсан сонгууль болно гэж олон нийт дүгнэж байгаа билээ. Энэ талаар Б.Баярмагнай нэр дэвшигчийн уулзалтад хүрэлцэн ирсэн сонгогчид байнга сануулан хэлж байна. Өнөөдөр ч мөн тойргийн иргэдийн зүгээс өмнөх парламентуудын алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандаж ирснээ уламжилж, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэл, айл өрхүүдэд тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн сэтгэгдлээ хуваалцав. Үүний зэрэгцээ иргэд нэр дэвшигч Б.Баярмагнайг дэмжинэ гэдгээ ч илэрхийлж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж БЗД-ийн иргэн н.Түвшинбаяр "Бид өөрсдийн сонголтоороо төрдөө төлөөлөх хүнээ сонгодог. Тэгээд түүндээ сэтгэл дундуур амьдарсаар ирсэн. Яагаад гэвэл бид эх оронч хүнийг сонгож чаддаггүй. Ер нь эх орон гэдэг эр цэргийн тангарагаас эхэлдэг гэж би боддог. Эх орон, төр, ард түмэндээ тангараг өргөсөн Б.Баярмагнай нэр дэвшигчийг эх орноо, зэвсэгт хүчнээ сайн мэддэг хүн гэж бодож байна. Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийд мандуулсан төрийн хүнийг төрд нь илгээхдээ би сэтгэл дүүрэн байна. Генерал нэр дэвшигчийг шударга түшээ болж чадна гэдэгт би итгэж байна. Танд амжилт хүсье" гээд Б.Баярмагнай генералыг сонгохыг уриалж байлаа.
Нэр дэвшигч Б.Баярмагнай сонгогчиддоо өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудыг ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар товч танилцуулга хийсэн юм.
Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч генерал Б.Баярмагнай сонгуулийн штаб