Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай УИХ-ын 2020 оны сонгуульд Сонигинохайрхан дүүрэгт буюу 28 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй. Тэрээр тойргынхоо иргэдтэй уулзах үеэрээ “Хэрвээ манай нам сонгуульд ялах юм бол бүх тусгай зөвшөөрлүүд байхгүй болно” гэж хэлсэн ихэд шүүмжлүүлж байна.
Өөр хэн нэгэн ингэж хэлсэн бол ард түмэнд таалагдахын тулд попорч байна гээд өрөвдөөд өнгөрөх сөн. Гэтэл ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан, бизнесийн салбарт төдийгүй нийгэмд шударга өрсөлдөөн ямар чухал вэ гэдгийг яс махандаа тултал мэдэх учиртай О.Магнай ингэж амласан нь үнэхээр гайхмаар.
Тэгээд бүр өөрийнхөө бус АН-ын нэрийн өмнөөс ингэж амласан нь бүр ч харамсалтай. Түүний хэлснээр АН мөрийн хөтөлбөртөө ингэж амласан бол ёстой эмгэнэл. Өнөөгийн нийгэмд хэн дуртай нь юу хүссэнээ хийгээд, дуртай дэлгүүрээ нээгээд явбал юу болох вэ. Ард түмний саналыг л авч байвал юу ч гэж амласан яах вэ гэдэг иймэрхүү болчимгүй үйлдлээ болих хэрэгтэй.
О.Энэрэл
Эх сурвалж: eguur.mn