
Гэрт нь хоёр удаа дараалан хорт могой орж ирсэн тул талийгаачийн талынхан сэжиглэж цагдаад ханджээ. Цагдаа хамгийн түрүүнд нөхрийг нь сэжиглэн мөрдөн байцаалт эхлүүлсэн бөгөөд нөхрийнх нь гар утсанд хийсэн үзлэгээр сүүлийн гурван сарын турш youtube-ээс могойтой холбоотой бичлэг үзсэн нь тогтоогдсон байна. Энэтхэг эр эхнэрийнхээ өмч хөрөнгийг өөрийн болгоод ахин гэрлэхийн тулд хорт могойгоор хатгуулж хөнөөснөө хүлээжээ.
Б.Учрал
Эх сурвалж: dailystar.co.uk