Коронавирусын тархалтыг хяналтад авахад ойролцоогоор таван жилийн хугацаа шаардагдах аж. Энэхүү урьдчилсан таамгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын орлогч Саммит Сваминатан “Financial Times” сонины зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Тэрээр “4-5 жилийн дараа хяналт тавих боломж бий болно гэж би хэлмээр байна” хэмээн ярьжээ. Яг тодорхой хугацаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Жишээ нь вирус мутацад орох уу үгүй юу, хэзээ үр дүнтэй вакциныг боловсруулах вэ, мөн янз бүрийн улс орнууд хорио цээрийн дэглэм хэр хатуу, удаан хугацаанд барих зэргээс хамаарна.
Тэгвэл ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн удирдагч Майк Райны үзэж буйгаар бол Covid-19 бидэнтэй үүрд үлдэж ч магадгүй аж. "ДОХ алга болоогүй. Бид түүнтэй хамт амьдарсаар байна. Бид түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замыг олж, хүмүүс урьдынх шигээ айхаа больсон. ХДХВ-ийн халдвартай олон хүмүүс урт удаан, эрүүл амьдарсаар байна” гэж тэрбээр хэлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын 4,3 сая тохиолдол бүртгэгдэж, 300,0 мянган хүн нас бараад байна.
Н.Энхтүвшин
Эх сурвалж: Өнөөдөр сонин