Азийн анхны олимпийг зохион байгуулж байсан түүхтэй Япон орон 56 жилийн дараа хоёр дахь удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулах болоод байгаа билээ. Олон улсыг хамраад байгаа коронавирусын улмаас долдугаар сарын 24-нд нээлтээ хийх эсэх нь шийдэгдээгүй байгаа “Токио 2020” олимпийн талаарх мэдээллийг хүргэе.
Каролина Марин: ИСПАНИЙН ТАМИРЧИД ИЖИЛ ТҮВШИНД БИШ БАЙГАА УЧРААС ОЛИМПИЙГ ХОЙШЛУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
Испанийн Уэльва хотын тамирчин, олимпийн бадминтоны аварга Каролина Марин коронавирусын улмаас онцгой байдал зарлаад байгаа Испанид нөхцөл байдап сайжирсны дараа бэлтгэлээ үргэлжлүүлнэ гэв. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хагас шигшээгээс мултарсан бадминтоны “All-England” тэмцээнд өрсөлдсөнийхөө дараа гэртээ байгаа аж. Мөн гэртээ түүний том зорилгын нэг “Рио- 2016” олимпоос авсан алтаа “Токио-2020” олимпод оролцож баталгаажуулахын тулд бэлтгэлээ үргэлжлүүлэх юм байна. Гэхдээ Каролина Марин нутаг нэгт тамирчид нь энэ нөхцөл байдалд бэлтгэл хийхэд асуудалтай байгаа учраас олимпийг хийх хугацааг хойшлуулахыг дэмжжээ.
Каролина Марин “Олимпийн нөхцөл байдал яг одоо хүнд байна. Олон орон онцгой байдал зарлаад байна. Энэ орнуудын нэг нь Испани юм. Одоо бид бусад орны тамирчидтай адилхан нөхцөл байдалтай биш байна. Миний бодлоор олимпийг хойшлуулахаас гадна хариугаа эрт өгөх хэрэгтэй. Учир нь эцэст нь тамирчид бид одоо юу болох нь тодорхойгүй үед амьдарч байна” гэж ярьжээ.
Мөн түүнийг дэмжигчдэд хөл хорионы үеэр бэлтгэлээ хаана хийж байгааг нь сонирхов. “Бидэнд тулгараад байгаа энэ нөхцөлд би гэртээ бэлтгэлээ хийж байна. Мөн та нарт бэлтгэлээ хийж байгаа жижигхэн талбайг харуулахыг хүсч байна. Надад дэвсгэр, бэлтгэл хийх бусад зүйлээс гадна миний фитнессийн болон бусад дасгалжуулагчийн хийхийг тушаадаг дасгалыг үргэлжлүүлж хийнэ. Ихэнх тамирчны хувьд их хэцүү нөхцөл. Гэвч булчингийн уян хатан байдлаа алдахгүйн тулд боломжоороо дасах хэрэгтэй” гэж ярьсан байна. Каролина Марин эцэст нь хөл хорионд байгаа нутаг нэгтнүүдээ өөдрөг байхыг хүссэн мессеж илгээхийг хүсчээ. Гэртээ байгаа бүх хүнд өөдрөг байж, бидэнд өгч байгаа зааврыг дагахыг хүсч байна. Мөн энэ хүнд нөхцөл байдалд бидэнд туслахын тулд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд, жолооч, дэлгүүрийн болон эмийн сангийн ажилчдад талархаж байна гэв. Гэхдээ тэрээр ганцаараа олимпийг хойшлуулахыг хүсч байгаа испани тамирчин биш юм байна. Бусад тамирчид ч гэсэн олимпийн хугацааг хойшлуулахыг хүсчээ. Тухайлбал, Марья Перес дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
ЯПОНЫ ИРГЭД ОЛИМП БОЛНО ГЭЖ ИТГЭХГҮЙ БАЙНА
Киодо агентлагаас япон иргэдийн дунд олимт төлөвлөсөн хугацаандаа болох талаар судалгаа явуулахад 69.9 хувь нь хугацаандаа болно гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 1032 хүн утсаар холбогдож өгсөн судалгаагаар 24.5 хувь нь хугацаандаа долдугаар сарын 24-нд эхэлнэ гэж үзэж байгаа аж. Коронавирусын тархалт газар аваад байгаа учраас олимп болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Мөн олимпод оролцох олон улсын тамирчдыг шалгаруулах урьдчилсан тэмцээнийг болиулах, зарим нэгийг нь цуцлах асуудал үүсээд байна. Олон улсын олимпийн хороо, “Токио-2020” олимпийг зохион байгуулагч нар хэдийгээр ДЭМБ-ын зөвлөгөөнөөс хамаарах ч энэ тэмцээний хугацааг өөрчлөөгүй хэвээр байна.
ШИНЗО АБЭ ЦОГЦ ХЭЛБЭРЭЭР ХИЙХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭВ
Японы Засгийн Газар олимпийг төлөвлөсөн болон цогц хэлбэрээр зохион байгуулах боломж байгаа гэж үзсээр байна. Тодруулбал, үзэгчгүйгээр хийх боломжтой талаар дурджээ. Ийм боломжтой гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн долоо хоногг их долоогийн бүлгийн гишүүн орны тэргүүн нартай хийсэн уулзалтын үеэр онцолсныг тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга өдөр бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мөн Шинзо Абэ сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлд олимпийн сорилыг цогц хэлбэрээр нь хийх санаагаа их долоогийн бүлгийн гишүүн орны бусад тэргүүн нараар батлуулсан гэж хэлсэн байна. Түүнээс гадна коронавирусын улмаас үүссэн асуудлыг давж гарах боломж олгоно гэв. Г эхдээ цогц хэлбэрээр хийнэ гэж хэлэхдээ юуг хэлж байгааг тодорхой хэлээгүй аж. Үүнээс үзвэл ерөнхийлөгч Доналд Трамп олимпийг үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд хийж магадгүй нь гэж харамслаа илэрхийлсэн байна. Тиймээс олимпийг хийх хугацааг жилээр хойшлуулах боломжтой гэх саналыг тавьсан аж. Гэхдээ Шинзо Абэ энэ уулзалтаар долдугаар сарын 24-нд эхлэх олимпийг хойшлуулах боломжийн талаар яриагүй гэж мэдэгджээ.
Харин Ёшиде Суга “Японы Засгийн газар Олон улсын олимпийн хороотой нягт хамтран ажиллана. Энэ хороо болон олимпийг зохион байгуулагч нар олимпийг өмнө нь болж байсан шиг хийхийн тулд бэлдэж байна” гэв.
ОХУ-ЫН ТАМИРЧИД ОРОЛЦОНО
Олон улсын хөнгөн атлетикийн холбооныхон Монтекарло хотод хуралдаж, ОХУ-ын эдийн засаг, спортод ногдуулж байгаа шинэ багц хоригийн талаар хэлэлцсэн байна. Эхний ээлжинд энэ улсад 10 сая ам.долларын торгууль тавих болон төвийг сахисан орны тугийн дор олимпод өрсөлдөх тамирчдын тоог хязгаарлахаар болжээ. Тиймээс олимпод болон бусад том тэмцээнд ОХУ-аас төвийг сахисан туган дор зөвхөн 10 тамирчин оролцож болох юм байна. Мөн эрх авсан тамирчид сэргээш хэрэглэсэн эсэхээ шалгуулах ёстой аж. Ингэснээр тэднийг олимпод оролцох үгүйг шийдвэрлэх юм байна. Энэ нь ОХУ-ын маргаан дагуулсан Шубегков, Ласицкене, Сидорова гэсэн олон улсын чанартай тэмцээнд оролцох зөвшөөрөлгүй тамирчдад “Токио-2020” олимпод оролцох боломж аж. Харин төвийг сахисан орны туган дор оролцох 10 тамирчинд тэмцээнүүдэд оролцох боломж олгох нь эргэлзээтэй байна. Гэхдээ болзолтой. Хэрэв ОХУ долдугаар сарын 1-нээс өмнө 10 тамирчны торгууль таван сая ам.долларыг төлөх ёстой аж. Төлөөгүй тохиолдолд тамирчдын олимпод оролцох эрх хүчингүй болно. Зөвлөлөөс баталсан энэ багц нь ОХУ-ын үйлдсэн ноцтой хэргийг хамруулснаас гадна ийм төрлийн гэмт хэргийг холбооны гишүүд ноцтой гэж үзэж байгааг харуулсан захиаг илгээсэн. Бид үргэлж цэвэр тамирчдыг энэ бохир системээс ангижруулахыг хичээж байна. Тиймээс ОХУ-ын тамирчдад зориулсан дүрмийг бий болгосон. Гэхдээ оролцох тамирчдын тоог хязгаарласан гэж холбооны ерөнхийлөгч Себастьян Коу мэдэгджээ.
Х.ОюунболдЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин