
Өнгөрсөн Бямба гарагт Алибаба компани Ухань хот болон Хубэй мужийн эм тарианы хангамжид зориулж нэг тэрбум юаний ($144 сая) тусламжийн сан байгуулснаа зарласан юм.
Мөн вакцин бүтээх судалгааны ажилд өөрийн хиймэл оюуны системийг ашиглуулах боломжтойгоо мэдэгджээ. Ганц Алибаба биш, Хуавэй, Тэнсэнт, Байду, ТикТок-ийг эзэмшигч БайтДэнс, хоол хүргэлтийн Мэйтуан Дянпинь зэрэг Хятадын томоохон технологийн компаниуд коронавирусийн эсрэг тэмцэлд хандив өгсөн байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: CNN