Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?



Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг “Саак өнцөг” булангийн ээлжит дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар нэг талаас иргэдийн зүгээс ажлын байр хомс байна гэсэн гомдол их байдаг бол, нөгөө талаас ажил олгогчдын зүгээс ажил хийх хүн хайгаад олохгүй байна гэж гайхшрах нь цөөнгүй тохиолддог. Тэгвэл “Саак өнцөг” булангаар зоосны нөгөө тал буюу ажил олгогчдын төлөөлөлтэй ярилцаж, ажлын байр болон ажлын ярилцлагад орж буй хүмүүсийн алдаа онооны талаар хэлэлцлээ.
-“Хүн ам хөдөлмөр эрхлэлтийн 2018 оны тайлан”-д дурьдсанаар тус онд ажил идэвхтэй хайж байгаа, ажилгүй иргэдийн тоо 105 мянга гаруй байсны 40 хувь нь нийслэл хотын иргэд байна.-
Specialized Career Consulting хүний нөөцийн компанийн, Борлуулалт Маркетингийн багийн рекруйтер Г.Солонго:
-Сайн байна уу? Монголд ажлын байр байхгүй гээд гадаадыг зорих хүмүүс олон болсон. Энэ талаар яриагаа эхэлье. Хүний нөөцийн компанид ажилладаг хүний хувьд таны ажигласнаар үнэхээр ажлын байр хомс байна уу, эсвэл ажиллах хүч олдохгүй байна уу?
-Сайн. Сайн байна уу? Ажлын байр хөдөө орон нутаг, бусад газруудад ямар байдгийг сайн мэдэхгүй. Ямартай ч манайд байнгын нээлттэй ажлын байр байдаг. Манай компани 150 гаруй компанитай хамтарч ажиллаж, тэдэнд байгаа ажлын байранд тохирох хүнийг нь олж өгөхийг зорьдог. Тэдний 100 орчим компани нь идэвхтэй, байнга ажил олгодог тул ажлын байргүй болно гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр миний бодлоор зөвхөн манайд ийм байгаа тул Улаанбаатар хотод ажлын байр хангалттай байгаа гэж бодож байна.
-Жишээ нь, одоогоор танай компанид хичнээн ажлын байр нээлттэй байна вэ?
-Манай компани ажлын төрлөөс шалтгаалаад 5 багт хуваагддаг. Тэдгээрийн 4 баг тус бүрт доод тал нь 10-15 ажлын байр нээлттэй байдаг. Тэгэхээр нийтдээ 50-60 ажлын байр байнгын байдаг гэж ойлгож болно. Мөн outsource-ийн багт маань дангаараа 50-60 ажлын байр байдаг гэхээр нийтдээ 100 гаруй ажлын байр байнгын нээлттэй байдаг.
-Нээлттэй ажлын байр тогтмол байдаг бол ажилд орох хүмүүс хэр идэвхтэй байдаг вэ?
- Ажлын зар тавьдаг 160,000 гаруй гишүүнтэй фейсбүк групп дээр олон ч удаа зар тавьж үзсэн. Гэвч зарын дагуу холбогддог хүмүүс нь ихэвчлэн оюутан байдаг. За яахав, хичээл багатай, бараг хичээл үздэггүйг нь харгалзаад хэд хэдэн оюутныг сонгож, ажлын ярилцлагад дуудсан боловч нэг нь ч ирээгүй. Зөвхөн оюутан ч биш бусад хүмүүс ч ажил идэвхтэй хайж байгаа гэчихээд ярилцлагад дуудахаар ирдэггүй, хоцордог, CV-гээ явуулдаггүй гээд ажилд орох эрмэлзэл муутай санагддаг.
-Нэг талаар иргэдийн идэвх муу байгаагаас гадна, нөгөө талаас ажил олгогч байгууллагууд ажлын туршлага шаарддаг нь тэнцэх боломжийг бууруулдаг байх. Танайд төвлөрдөг ажлууд хэр туршлага шаарддаг вэ?
-Тийм ээ, ер нь 10 ажлын 8 нь туршлага шаарддаг. Гэхдээ туршлагаас гадна хэлний мэдлэг, хувь хүний хандлага, боловсрлын түвшин зэрэг нь ажилд тэнцэхгүй байх шалтгаан болдог.
-Ер нь ажил горилогчдын хувийн зохион байгуулалт талаас нийтлэг гаргадаг алдаа нь юу вэ?
-Нийтлэг алдаа гэхээс илүү ажил горилогчдод зөвлөгөө өгмөөр санагдаж байна. Ялангуяа залуу хүмүүс CV бичиж чаддаггүй. Байнга л хүснэгтэд хийсэн анкет эсвэл төрийн албан хаагчийн анкет явуулдаг. Гэтэл төрийн албан хаагчийн анкет бол төрийн албандаа л хэрэгтэй. Тиймээс бусад ажлууд, ялангуяа хэл шаардсан ажлууд дээр зайлшгүй CV бичиж явуулах хэрэгтэй. Сүүлийн үеийн стандарт өөрөө СV болчихсон учраас үнэхээр бичиж чадахгүй бол Google-ээс хайгаад ч болов сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүснэгтэд оруулсан анкет явуулахад ажил горилогч эхнээсээ л гологдоно гэсэн үг.
Мөн ажлын ярилцлагад орохоор ирэхдээ ихэнх нь цаг барьдаггүй. Британичууд очих ёстой цагаасаа 10-15 минутын өмнө очоод мэдэгддэг дээ. Энд бол 10 хүний 3 нь л тэр зарчмыг баримталдаг. Харин яг цагтаа ирдэг нь 1-2 хүн, 30 минут хоцордог нь 5, үлдсэн нь бол түүнээс илүү хоцордог.
Цаг баримтлах нь боловсролоосоо мөн ихээхэн шалтгаалдаг юм шиг санагдсан.  Жишээ нь, захирлын түвшний ажилд орох гэж буй хүмүүс бол цаг барьдаг, бусдын цагийг ч хүндлээд сурчихсан хүмүүс байдаг.
-Ажлын ярилцлагад орохдоо цаг баримтлалаас гадна өөр юуг анхаарах ёстой вэ?
-Байгууллагаас ямар үр өгөөж авахаа ярихаас илүүтэй, байгууллагад ямар өгөөж өгч чадахаа ярьдаг байх хэрэгтэй. Манайхан ихэвчлэн өр зээлтэй гэх мэт зовлон тоочих хандлагатай байдаг. Мөн тухайн орох гэж буй компани, ажлын байрны тухай уншиж, судлаад тодорхой ойлголттой болоод очих хэрэгтэй. Түүнээс гадна нэг газраа удаан ажиллах тусам тухайн ажилдаа мэргэшиж улам сайжирдаг. Тэрийгээ дагаад тушаал дэвшиж, цалин ч нэмэгддэг. Харин ажлаа хэт олон солих нь дараагийн ажил олгогчид хэт тогтворгүй сэтгэгдэл төрүүлэх эрсдэлтэй байдаг.

CAAK.mn
скачать dle 12.0

zochin
zochin 28 January 2020 14:42
hujaa nariig l ajild tentsuuleed baigaashdee darga naraa harchih mongol tsaraitai hun hovor harhaas hujaa nar. 80aad ond iim ih hujaa tsarai mongold baidagui baisan yum odoo emch bagsh eldev darga nar bugd hujaa. huuhed zaluuchuud hurtel hujaa nar bolson baina meeh muuhai huja tsarainuud
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу