Таны болон танай яамны тансаг хэрэглээг ард түмэн хангаж дийлэхгүй нь ээ, Ц.Нямдорж сайдаа

Жил бүр л төсөв батлах үеэр элдэв төрлийн татвар нэмдэг. Торгууль, татвар, шимтгэл нь шимэгч хорхой шиг ард түмнийг туйлдуулсаар байна. Үүнийхээ гол зорилгыг төсөв бүрдүүлэх гэж ярьдаг. Гэвч ард түмний халаасыг тэмтрэн байж, алаг үрсийнх нь идэх талхны мөнгөнөөс хумслан байж бүрдүүлдэг төсвийн мөнгө хэр үр ашигтай зарцуулагддаг бол...

Үүнийг хуульзүйн сайд Ц.Нямдоржоос асуумаар байна. Учир нь Хууль зүйн яам, тэдний сайдыг тойрсон тансаглалуудын тоо тоймоо алдаад байгааг хүмүүс харж, бас сонсч байгаа байх. Хамгийн сүүлд тус яамны камерын өрөөний ширээ сандлын асуудал сөхөгдсөн. 
Хана руу хараад компьютерын дэлгэц шагайгаад суухад хэтэрхий гоёдмоор, хэтрүүлж хэлбэл хаадын суудал шиг модон сийлбэртэй ширээ сандалны зураг олон нийтэд хүртсэнээр хэл амны бай болов. Арга ч үгүй биз. 

Монгол Улсын иргэн бүр татвар, шимтгэлийг тойроогүй, дайраад өнгөрч байгаа. Гэвч тэр бүр яам тамгын газраар ороод байх нь ховор жирийн иргэд цөөнгүй бий. Тэд өөрсдийнх нь халааснаас гарсан мөнгө хаана хэнд очиж наалдаад, юунд зарцуулагдаж байгааг мэддэггүй байж болох. Ер нь түмэн олноос бүрдүүлсэн төрийн мөнгө нь тансаг зэрэглэлийн ширээ сандал болоод яам тамгын газрын харуулын өрөөг чимж байгаа гэж хэн санах билээ.
Энэ мэтээр “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчийн үлгэрээр жирийн иргэдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөөс татвар татаас хэлбэрээр цуглуулсан мөнгөн дээр нь дарга сайд нар “сандайчин суугаад” байвал улс орон минь яаж хөгжих билээ. Өнөөх “Саарал жагсаалт”-аас яаж гарах билээ.

Хууль зүйн яамтай холбоотой асуудал үүгээр дуусаагүй хэрэв та мартаагүй бол хэдэн өөрөө танхимын хөшиг солиход хэчнээн тэрбум төгрөг зарцуулсан гэдэг билээ дээ бас л хэл ам тарьж байсан. Сайд нь 130 ам.доллар буюу 360 саяын үнэтэй хар жийп хөлөглөдөг гэх яриа гарсан. Тэр яриа мөн л ор үндэслэлгүй мэдээлэл биш болох нь батлагдсан. Өөрөө ч энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн. 

Орд харш шиг байшин хэд хэдийг эгнүүлэн барьчихаад түүндээ өөрөө амьдардаг байж, “хэдэн муу амбаар” хэмээн ард түмнээр доог тохуу хийсээр байх уу. Таны болон танай яамны тансаг хэрэглээг ард түмэн хангаж дийлэхгүй туйлдаад байна шүү, Ц.Нямдорж сайдаа. 
Төрийн мөнгөөр туйлж дуусах болоогүй л байна уу. Өөрийн хүүгээ хүртэл Гадаад хэргийн яамандаа ажиллуулж, улстөрд хөтлөн оруулж ирэхдээ ч тансаг хэрэглээгээ сургаж байгаа байх даа. Хэдэн үеэрээ ард түмнийг мөлжих гээ вэ, бурхан минь.

Эх сурвалж: mminfo.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан