
Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн фэйсбүүк чат руу “Коронавирус нь Монголд орж ирсэн. Үүнийг албаныхан нууцалж байгаа” гэх утгатай яриа олон нийтэд, эрчимтэй тархаж олон нийтийг айдаст автуулав. Тухайн хүний хувьд цахим орчинд дахь өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа ч нийгэмд эмзэг тусах сэдэвт шүүлтүүртэй хандаж байх шаардлагатайг үүнээс харж болно.
Тэгвэл өмнөд хөршид олон нийтийн сүлжээ болох WeChat хуурамч мэдээлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Хятадад хамгийн алдартай олон нийтийн сүлжээ, мессенжер болох WeChat улс оронд нь дэгдсэн титэм вирусийн тархалтын талаарх цуу яриа, худал мэдээлэл тараахтай эрс тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Яг ийм арга хэмжээ манай улс хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хууль хяналтын байгууллагуудад сануулах нь илүүц биз. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр БНХАУ-д илэрсэн коронавирусын талаар хуурамч мэдээлэл асар ихээр тархаж байна.
Албан ёсны мэдээллээс асар их зөрөөтэй мэдээлэл хурдацтай тархаж, олон нийтийн айдас хүйдэст автуулж буй үйл явцад холбогдох албаныхан анхаарах шаардлага үүсээд байна.
О.Онон
Эх сурвалж: Olloo.mn