Төв цэнгэлдэхийн газрыг зарж эхэлсэн үү?


Өнгөрсөн сард нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан нь Төв цэнгэлдэхийн газрыг дуудлага худалдаагаар зарах байсан. Тус газрын 49 хувийг нийслэл, 51 хувийг Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн захирал гэгч Т.Нямдаваа эзэмшдэг юм.
Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлалтай 4551 мк газрыг 2,6 тэрбумаар зарна гэж unegui.mn зарын сайт дээр тавьсан байна. Мөн барилга барих зөвшөөрөл буюу “А” даалгавартай гэдгийг нь тодотгосон байгаа юм.
unuudur1 Төв цэнгэлдэхийн газрыг зарж эхэлсэн үү?
Энэ үнэхээр үнэн мэдээлэл үү, хэн гэдэг хүн уг талбайг эзэмшдэг болохыг тодруулахаар өмчийн бүртгэл хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэлтэй уулзав. Тэрбээр хэлэхдээ “Холбогдох хүмүүс нь байхгүй байна. Манайх тийм үйл ажиллагаа зохион байгуулаагүй. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК 51 хувийг эзэмшдэг. Манайх 49 хувийн хувьцаа эзэмшдэг боловч одоогийн байдлаар хувьцаа зарна гэж яригдаагүй” гэлээ.
Unuudur.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан