Сталины эзэмшиж байсан хуягт лимузиныг хулгайд алдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ

Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины эдэлж байсан гэгддэг хуяглагдсан ЗИС-115 загварын автомашиныг хулгайд алдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Алдсан төмөр хөлгийн үнийг ойролцоогоор $2.8 сая гэж тооцоолж байна. Ховор автомашиныг Москва хотын хойд дүүргийн нутаг дэвсгэрт орших гараашаас Пүрэв гарагийн шөнө хулгайлжээ. Хулгайлахад зургаан хүн оролцож, ачааны машинаар чирч явсан гэх мэдээлэл тараад байна. Лимузин нь 4.2 тонн жинтэй тул нэлээд том ачааны машинаар чирсэн байх гэж таамаглаж байгаа гэнэ.
ЗИС-115 нь 25 метрийн зайнаас буудахад сум нэвтэрдэггүй, гранатын дэлбэрэлтийг тэсвэрлэх чадвартай байхаар бүтээгджээ. 1949-өөс 1955 оны хооронд ердөө 56 ширхэгийг үйлдвэрлэж байсан гэнэ.
Ийм ховор автомашин яагаад харуул хамгаалалтгүй, энгийн гараашд хадгалагдаж байсан нь анхаарал татаж байгаа юм. ЗИС-115 лимузиныг ЗИС-110 загварын суурин дээр бүтээж байжээ. Зохион бүтээгчид нь хуяглагдсан болон энгийн загваруудыг гадна талаас нь харахад ялгагдахгүй байхаар өөрчлөхөд бүхнээ зориулсан гэдэг. Энгийн ЗИС-110 лимузин нь 2,000 гаруй хувь үйлдвэрлэгдэж байжээ. Одоогоор Сталины лимузин хулгайлагдсан талаар Оросын хэвлэлүүд зөвхөн мэдээлж байгаа бөгөөд албаны ямар нэг мэдэгдэл гараагүй байна.

Р.Төмөр 
Эх сурвалж: Russia Today


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан