ХУЛГАЙД АЛДАГДСАН АВТОМАШИНЫГ ИЛРҮҮЛЖ БАЙНА


Тээврийн цагдаагийн албанаас автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Автомашин-2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт авто машины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад болон гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байна.
 
Тодруулбал арал, бүхээгийн дугаар зөрсөн, сольсон, тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлийг болон эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг илрүүлэх чиглэлээр гудамж замд хяналт тавьж буй.
 
Иймд иргэд тээврийн хэрэгсэл худалдан авахдаа өнгө болон арлын дугаарыг сайтар шалгаж авах, хэрэв арлын дугаар зөрсөн тохиолдолд харьяа дүүргийн цагдаагийн болон Замын цагдаагийн хэлтэст мэдээллэхийг зөвлөж байна.скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан