KFC-д согтуу эр буу гарган, бусдыг айлган сүрдүүлжээ

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 08-ны 05:50-д хүлээн авчээ. Дуудлагын дагуу шалгахад тус зоогийн газарт БЗД-ийн II хороонд оршин суух хаягтай “Э” /40 настай эрэгтэй/ согтуурсан үедээ хийн буу гаргаж хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсныг таслан зогсоож ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Unuudur.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан