Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 2001 онд нэгэн сургуулийн арга хэмжээний үеэр өнгөт арьстай болсондоо хүлцэл өчсөн байна. Тухайн үеийн гэрэл зураг олон нийтэд цацагдсантай холбогдуулан уг мэдэгдлийг хийжээ.
"Би ийм үйлдэл гаргах ёсгүй байсан юм.  Чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна” гэж Ж.Трюдо сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр уг зургийг арьс өнгөөр ялгаварласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн үед энэ талаар бодож үзээгүй хэмээн хэлсэн байна. 2001 онд Ж.Трюдо багшилж байсан бөгөөд жилийн эцсээр зохион байгуулдаг “Arabian Nights” нэртэй арга хэмжээнд оролцож байх үеэрээ энэхүү зургийг авхуулсан ажээ.
"Ирээдүйн Ерөнхий сайд найзууд, хамтран ажиллагсдынхаа хамтаар уг арга хэмжээнд оролцож, “Аладдин”-ы дүрд хувирсан байсан" гэж Канадын Либерал намын төлөөлөгч Зита Астраяс мэдээлжээ. Ж.Трюдо дахин сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд түүний гол өрсөлдөгчөөр Консерватив намын Эндрю Шеер тодроод байгаа ажээ. Уг сонгууль ирэх 10 дугаар сарын 21-нд болно.
Ногоон намын дарга Элизабет Мэй мэдэгдэхдээ, уг гэрэл зургийг хараад маш их цочирдсон хэмээгээд, Ж.Трюдо гаргасан үйлдлийнхээ төлөө хүлцэл өчих хэрэгтэй гэж твиттер хуудсандаа нийтэлжээ. Өдгөө 47 настай Ж.Трюдо 2015 оны 11 дүгээр сард Ерөнхий сайдын тангарагаа өргөсөн бөгөөд тэрбээр Ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү ажээ.

Э.Хулан


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан