Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

Арабууд манай улсад ирж шонхорын ан хийсэн нь авилга, хээл хахууль, зөвшөөрлийн асуудал дагуулсаар байна. Тэд Байгаль орчны яамаар дамжуулан тусгай зөвшөөрөл эзэмшин Төв аймаг болон Өвөрхангай аймгуудын сумуудаар отог байгуулж шонхор шувуудыг агнаж хэдийнээ дуусаад нутаг буцжээ.
-АРАБУУД ГЭМТ ХЭРГИЙГ НУУХ ГЭЖ ОРОЛДСОН УУ-
Харин хамгийн ноцтой нь шонхор агнахаар ирсэн араб иргэдэд хэлмэрч, орчуулагч хийж, газар орон зааж явсан этгээд хээр мал маллаж байсан эмэгтэйг зүй бусаар хүчиндэж, зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Энэ оны есдүгээр сарын 12-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зургадугаар багийн иргэнээс “Манай охиныг хүчиндсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тухайн өдөр 36 настай эмэгтэйг мал хариулан хээр явж байхад нь 26 настай эрэгтэй О нь хүчиндсэн хэрэг үйлдсэн байна. Мөн энэхүү бусармаг хэрэг үйлдэхдээ эмэгтэйг зодож танхайран, биед нь олон тооны шарх, хүнд гэмтэл учруулсан аж.
Дээрх хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд хохирогч эмэгтэй зодуулж биедээ хүнд гэмтэл авсны улмаас аймгийн эмнэлгийн “Сэхээн амьдруулах тасагт” яаралтай хүргэгдэж ирсэн байна. Харин өнөөдөр хохирогч эмэгтэй энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэрэгтэнг саатуулан шалгаж байгаа аж. Харин Өвөрхангай аймгийн сумдад шонхор агнасан араб иргэд нутаг буцсан гэх мэдээлэл байна.
Энэ хэргийн талаар аймгийн цагдаагаас тодруулах гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан хариу өгч байсан юм. Харин нутгийн зарим иргэдийг мэдээлж буйгаар“Хэргийг сайн шалгахгүй байгаа гэж дуулсан. Арабуудаас зарим иргэд их мөнгө авсан” гэж малчид хардаж байгаагаа хэлсэн юм.
-ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ШОНХОР ШУВУУДЫГ АВЧ ЯВЖЭЭ –
Тэд есдүгээр сарын 15-нд Чингис хаан ОУ-ын нисэх буудалд Катар улсын онгоцоор зөвшөөрөлтэйгөөр 11 шонхор шувууг манай улсын хилээр гаргасан байна. Мөн дараа өдөр нь буюу 16-ны өдөр яамны тусгай зөвшөөрлийн хуудастайгаар 50 шонхор Катар улс руу хувийн онгоцоор авч явсан байгаа юм. Харин эхний өдөр нь 11 шонхор гаргах байсан хэдий ч 19 шонхор гаргасан тухай эх сурвалж мэдээлж байна.
Нутгийн иргэд хэлэхдээ: Дан ланд унасан арабууд олноороо явж байгаа. Тэд аймгийн нутагт 3-4 отог байгуулсан байсан. Аймгийн төвөөс нэг тагтааг 10 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Бүүр аймгийн төвд тагтаа худалдаж авна гэсэн зарыг байршуулсан байна билээ. Харин барьсан шонхруудынхаа жижиг биетэйг нь устгаад энд тэндгүй үхсэн шонхор шувууд байгаа гэв.
У.Уранцэцэг
Эх сурвалж: isee.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан