ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Ямалаас БНХАУ-д хий нийлүүлэх асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон талаар “TASS" агентлаг мэдээлсэн.
ОХУ-ын Төрийн тэргүүний хэлснээр, баруун чиглэлээр хий нийлүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхийн тулд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ямал дахь хийн нөөцийг шалгах шаардлагатай. Мөн хэрэгжүүлэх бүрэн боломжтой аж. “Сибирийн хүч” (Sila Sibiri) хий дамжуулах хоолойгоор ирэх арванхоёрдугаар сарын 1 -нээс эхлэн Оросын хийг Хятадад нийлүүлж эхэлнэ гэдгийг “Газпром”-ын тэргүүн мэдээлсэн.
Хий экспортлогч дэлхийн хамгийн том орноос хамгийн том импортлогчид нийлүүлж байгаа учраас энэ нь түүхэн үйл явдалд тооцогдоно гэдгийг ч Алексей Миллер онцлоод байгаа юм.
Ерөнхийдөө Орос Хятад руу өнөөг хүртэл байгалийн хий нийлүүлсээр ирсэн. Москва 2014 онд Хятад руу зүүн чиглэлийн “Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай түүхэн гэрээг үзэглэсэн билээ.
Тус хоолойгоор Зүүн Сибирийн (Якутын Чаяндын болон Эрхүү мужийн Ковыктийн) орд газруудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Хятад руу экспортлох юм. Байгалийн хийн хоолойг өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор барьж дуусгасан. Эхний нийлүүлэлтийг 2019 оны сүүлээс эхлэхээр товложээ. Гэрээний дагуу зөвхөн “Сибирийн хүч" дамжуулах хоолой Хятад руу жил бүр 38 тэрбум шоо метр буюу 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх аж.
Харин одоо Хятад руу баруун чиглэлийн “Сибирийн хүч-2” хэмээх хоёр дахь хийн хоолойн тухай ярьж эхэллээ. Гэхдээ энэ талаар одоо л ярьж эхэлж байгаа юм биш. Баруун чиглэлээр буюу Алтайгаар дамжуулан Хятад руу хий нийлүүлэх асуудал 15 жил яригдаж байгаа ч хэрэгжээгүй байна.
Владимир Путиний Монголын нутгаар дамжуулах боломжтой эсэхийг судалж үзэхийг үүрэг болгосон хийн хоолой бол “Сибирийн хүч-2” юм. “Сибирийн хүч-2” хийн хоолойн дэд бүтцийн талаар хоёр тал ярилцаж, тохирсон ч барилгын ажлын бодит төлөвлөгөө одоо ч бэлэн болоогүй байгаа юм.
Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар төрийн өмчит хийн компаниуддаа хандаж, “Сибирийн хүч-2" хийн хоолойг барих хэлэлцээрийг дахин эхлүүлэх үүрэг өгсөн. Ерөнхийдөө Газпромын хувьд “Сибирийн хүч-2” хоолойг барих сонирхол их байгаа. Учир нь “Nord Stream 2” хийн хоолойн бүтээн байгуулалт Европын орнуудын эсэргүүцэлтэй тулгарч нэлээд хойшлов.
Харин Хятадын хувьд хүн ам бага суурьшсан баруун хэсэгтээ биш, хүн ам шигүү суурьшсан дорнод хэсэгт хий хэрэгтэй байгаа гэж зарим шинжээчид үздэг. Үүнтэй холбоотойгоор Хятад хий хуваарилах нэмэлт хийн хоолойг барьж болох хэдий ч "Газпром"-оос үнээ буулгахыг хүснэ гэсэн таамаг ч байдаг. Тус хоолойгоор Ямал-Ненецийн автономит тойргоос Алтайн хязгаараар Хятадын баруун өмнөд нутаг руу жилд 30 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн юм.
Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу "Оросын хийг худалдаж авах нь Монголд мэдээж ашигтай. Гэвч Монголоор өнгөрөх байгалийн хийн хоолойн чиглэл амьдрал дээр хэрэгжих үндэсгүй. Учир нь Дорнын эдийн засгийн энэ удаагийн форумд Москва, Бээжин “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар хэлэлцэж дууссанаа зарласан.
Хэдийгээр яриа хэлэлцээнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ч миний бодлоор БНХАУ “Алтай” төслийг илүүд үзэхгүй байх” гэжээ. “Монголоор дамжуулан нийлүүлэлт хийх маршрут нь тээвэрлэлт болон бусад нөхцөл байдлын хувьд илүү үр дүнтэй байх бол “Алтай” буюу “Сибирийн хүч-2” төслөөр нийлүүлэлт хийх нь Хятадын хамгийн өндөр хэрэглээтэй зах зээлд байгалийн хийг хүргэж чадахгүй, үр ашгийн хувьд алдагдалтай байх юм.
Харин ОХУ-ын хувьд “Алтай” төсөл нь илүү өгөөжтэй.
Учир нь баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг “Алтай" төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм. Ингэснээр ОХУ-ын байгалийн хийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Харин БНХАУ-ын хувьд “Алтай” төсөл ямар ч ашиггүй гэж Эдвард Чоу дүгнэжээ.
Чиндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын талаас Монголыг эдийн засгийн коридор болохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулах тал дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа юм.

Ц.Даваасамбуу
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин