Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-нд улс орон даяар явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоосон. Тодруулбал, Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28, 45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна.
Харин орон нутагт,
- Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд,
- Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
- Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд,
- Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй",
- Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд,
- Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
- Орхон аймагт 4-р сургуульд,
- Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд,
- Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд ЭЕШ өгөх тов гарчээ.
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
- Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.