ШИНЭ намын даргаар Ж.Батзандан сонгогдов


Намаасаа хөөгдөж, нэр дэвших эрхээ хасуулсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулсан. Тодруулбал, тэд нийлж "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" буюу ШИНЭ нам байгуулсан юм. Тэгвэл анхдугаар Их хурлаа өчигдөр Төрийн ордонд зохион байгуулж, намын үзэл баримтлал, дүрмийн төслөө хэлэлцэн баталсан байна.
Намын даргад УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн Л.Болд нэрээ татан авснаар хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар Ж.Батзанданг сонгожээ. Мөн хурлын үеэр намын Бага хурлын 152 гишүүнийг сонгон батламжилсан аж. 
Б.Азскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан