Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан захидлын хуулбар Хархорум музейд ирлээ

Хархорин сум дахь Хархорум музейн ховор нандин үзмэр нэгээр нэмэгдлээ. 1245 онд Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт өнөөдөр хүлээлгэн өглөө. 
1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байдаг ба 2017 онд тэрхүү захидлын хувилбарыг Хархорум музейд ирүүлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан захидлын хуулбарыг ийнхүү Хархорум музейн сан хөмрөгт хадгалахаар боллоо.

Эх сурвалж: montsame.mnскачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан