Энгийн амьдралыг эрхэмлэхийг хүмүүст уриалжээ


РОМ./BBC/.Илүү энгийн хийгээд материаллаг бус амьдралыг эрхэмлэхийг Ромын Пап Франциск хөгжингүй орнуудын ард иргэдэд уриалсан байна. Энэ тухай тэрбээр Ватикан хот дахь Гэгээн Петрийн сүмд зул сарын баярын өмнөх орой цугласан олонд хандан үг хэлэх үеэрээ тэмдэглэжээ.


Эдүгээ 82 настай Францискийн хувьд Ромын Католик сүмийн тэргүүний хувиар тэмдэглэж буй зургаа дахь зул сарын баяр энэ ажээ. Дэлхий нийт баян болон ядуу хэмээн хуваагдсаныг Ромын Пап зэмлэн буруушаасан байна.

Тэрбээр хэлэхдээ, та бүхэн өөрөөсөө “Надад энэ материаллаг биетүүд үнэхээр хэрэгтэй гэж үү?”,“Энэ бүгд намайг аз жаргалтай болгох уу?”, “Би эдгээр хэрэгцээгүй зүйлсгүйгээр энгийн амьдарч чадах уу?” гэж асуух хэрэгтэй гэжээ.

"Олон хүний хувьд амьдралын утга учир нь аливаа эд зүйлсийг олж авч, эзэмших байдаг бөгөөд ихэнхи нь тэдгээрийнхээ илүүдэлд орсон байдаг. Өнөө үед цөөхөн хүн тансаг хэрэглээндээ умбаж байхад, олон хүн өдрийн талхгүйгээр амиа зогоож байна" гэж Ромын Пап онцлон тэмдэглэсэн байна. 

МОНЦАМЭскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан