АНУ-ын цэргүүд халаасанд багтах тагнуулын дроноор зэвсэглэж эхэлжээ

АНУ-ын армийн эхний ээлжийн цэргүүд халаасанд багтах хэмжээтэй тагнуулын дроныг хүлээн авч эхэлжээ. FLIR Black Hornet нэртэй бяцхан дронуудыг хүлээж авсан эхний цэргүүдэд Умард Каролинагийн Форт Брагг баазад сургалт зохион байгуулж дууссан байна. Бүсэндээ зүүгээд явах боломжтой дрон нь өдрийн болон шөнийн гэсэн хоёр хувилбартай. Цэргүүд байлдааны талбарын нөхцөл байдлыг өөрөө ил гаралгүйгээр ажиглах боломжийг эдгээр дронууд олгодог байна.
Ингэснээр байлдааны талбарт амиа алдах цэргийн тоо эрс буурна гэж үзэж байна. Зохион бүтээгчид нь уг дроныг “нисдэг дуран” гэж нэрлэжээ. Ердөө 15 см орчим урт хэмжээтэй дронууд хоёр километр зайд нисэх чадвартай гэнэ. Шинэ техник хүлээж авсан цэргүүд өмнө нь дрон огт жолоодож үзээгүй ч маш хурдан сурч байгааг мэдээлжээ. Цаашдаа АНУ-ын армийн байлдагч бүр ийм дроноор хангагдах юм байна.

Р.Түвшин
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан