Гал үндэстэн, Босоо хөх Монгол зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж Их цааз Их эргэлт хөдөлгөөн байгуулжээ. Тэд УИХ-ыг тараах талаар 30 мянган иргэний гарын үсэг цуглуулсан байна. Тиймээс УИХ-ыг тараах эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод тавих гэж байгаа аж. Энэ талаар Гал үндэстэн холбооны тэргүүн Г.Мөнхбаяр “Бид айл болгоны хаалгыг тогшоогүй. Гудамжаар яваа хүмүүстэй уулзахад л 30 мянган иргэн УИХ-ыг тараая гэж гарын үсэг зурж байна. Энэ бидэнд дэндүү ахадсан ажил учраас УИХ-ыг тараах ард нийтийн санал асуулгыг явуулж өгнө үү гэсэн шаардлагыг УИХ-д, хамтран ажиллах талаар Ерөнхий сайдад санал тавина” гэлээ.