Казахстаны боксын холбоог AIBA-гаас хасах уу?


Тайландын Бангкок хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн болж байна. Тэмцээний үеэр AIBA-гийн дүрмийн хорооны ажлын хэсэг хуралдаж, Казахстаны боксын холбооны талаар авч хэлэлцлээ.

Тус хороонд Азийн боксын холбооноос (ASBC) тус холбооны ерөнхийлөгч асан Серик Конакбаев шинэ удирдлагад архив, санхүүгийн бичиг баримт хүлээлгэн өгөхгүй байгаа талаар гомдол иржээ. Мөн Казахстаны боксын холбооны Гүйцэтгэх захирал Бекжан Бектенов үндэсний холбоодыг Олон улсын боксын шинэ холбоо байгуулан, олимпийн эрх олгох тэмцээн уралдааныг өөрсдөө зохион байгуулж байхаар ятгаж, хуйвалдаан зохион байгуулсан талаар ирсэн баримтыг хэлэлцсэн байна.
AIBA-гийн дүрмийн хорооноос энэ хэргийг AIBA-гийн Гүйцэтгэх хороонд шилжүүлж, Бектеновийг удаа дараа улс орнуудын боксын холбоодтой холбоо тогтоох гэж оролдсон хэргээр АИБА-гийн гишүүнчлэлээс түр хугацаагаар хасах санал гаргажээ.
Энэ талаар Казахстаны боксын холбооны Гүйцэтгэх захирал Бекжан Бектенов хариу мэдэгдэл хийлээ.

Бекжан Бектенов “Надтай холбоотой хэргийг надаас тайлбар авалгүй шийдэж байгаад гайхаж байна. Би одоо болтол би энэ талаар AIBA-гаас ямар ч мэдээлэл аваагүй байна. Намайг АИБА-гийн гишүүнээс хасах боломжгүй. Учир нь би гишүүн биш. Би бусад улс орны холбоодын хүмүүстэй уулзаж ярилцдаг. Энэ бол миний ажлын нэг хэсэг. Уулзалт яриа, утас, захидлаар харилцах нь яахаараа Олон улсын холбооны дүрэм зөрчдөг хэрэг вэ? Хэрэв AIBA утас, уулзалт болгоныг хянах гэж байгаа бол энэ нь ардчилсан системд таарахгүй гэж анхааруулья. Хэрэв тэд боксыг бүхэлд нь захирах гэж байгаа бол үндэсний холбоод ямар ч хэрэггүй болно. Бокс олимпийн наадмын хөтөлбөрөөс хасагдах аюулд тулгараад байгааг бүгд мэднэ. Бид ОУОХ, AIBA-гийн маргаан, “дайн”-д санаа зовж байна. Дэлхийн бүх боксчидын адил бид боксоо олимпийн гэрбүлд үлдээхийн төлөө бүхнийг хийнэ. Одоо засгийн эрхийн төлөө тэмцэх биш Токиогийн олимпод боксын спортыг оруулах ганц нэгдсэн зорилготой байх ёстой” гэжээ.скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан