Ханш нээсэн өдөр шарил эргэх нь Хятадын соёл

Ханш нээх өдөр. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, амьтад ичээнээсээ гардаг гэдэг. Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг. 
Хаврын 6 бага улирлыг нэрлэвээс:
1.Хаврын урь орох. 2.Хур усны цаг /дулаарч цас мөс захаасаа хайлж, налчиг шалчиг болохыг хэлж буй/. 3. Ичигсэд хөдөлнө. 4.Хаврын хугас дунд /өдөр шөнө тэнцдэг/. 5. Гэгээн тунгалагийн үе буюу ханш эхлэх. 6. Тариалангийн хур буух улирал.
Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Одоо цэцэг ногоо ургадаг сайхан улирал нь эхэлж байгаа гэсэн үг.
Хятад газар буюу ханзын соёлтой ард түмэн ханш эхлэх улирлаар талийгаачдыгаа оршуулсан газар очиж зан үйл үйлддэг. Харин монголчуудад ийм зан үйл байгаагүй. "Соотон халтар чимээнээр, сохор нохой дуулианаар" гэдэг шиг дуулианд орж монголчууд ханш эхлэх улирлыг шарил эргэх өдөр болгох хэрэггүй юм.
Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр нэрлэх болсон юм. Энэ өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-ны өдөр тохиодог.
Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж билгэшээдэг.
Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар тариаландаа бэлтгэх үйлд яриа байхгүй тохиромжтой.
Сүсэгтэн олон бүрлээчдийнхээ газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтан баярлуулж үйлддэг болсон, энэхүү өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна.
Хятад хүмүүс талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг байна.
Нас барсан хүн 49 хоногийн дотор дараагийн төрөлдөө шилждэг гэж Буддын шашинд үздэг бөгөөд ханш нээх улирлаар алив нэгэн нас барсан хүний төрөл төрөгсөд тухайн хүнээ оршуулсан газар дээр очиж идээ будаа өргөж, газрыг нь засаж янзаллаа гэхэд энэ нь нөгөө нас барсандаа хүндээ ямар ч ач холбогдолгүй юм. Учир нь тухайн нас барсан хүний тийн мэдэл буюу сүнс өөр нэгэн төрлийг авсан тул тэнд байхгүй, төрөл төрөгсөдөө ирснийг мэдэхгүй, сонсохгүй юм. Харин түүний оронд араас нь буян ном үйлдэж, бусдад туслах нь төрөл төрөгсдийн үйлийн барилдлага, үйлийн холбоосоороо буян болон нас барсан хүнд нь очдог байна.

Гандантэгчинлэн хийд
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан