ОРОСТ ТАХИАНЫ МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛБАЛ 21,8 ХУВИАР ӨСЧЭЭ


 ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр сүүлийн өдрүүдэд тахиан махны үнэ нэмэгдсэн байна. 2019 он гарсаар тахианы махны бөөний үнэ нэг тонн нь 117,2 мянган рубль байгаа нь өмнөх 2018 оны мөн үетэй харьцуулахад 21,8 хувь өссөн үзүүлэлт ажээ. Тахиан махнаас гадна үхэр, гахайн махны үнэ бас нэмэгдсэн байна. Гэхдээ тахиан махтай харьцуулбал харьцангуй бага буюу үхрийн мах гурван хувь, гахайн мах дөрвөн хувиар нэмэгджээ.
Оросын мах бэлтгэлийн том компанийн нэг болох “Черкизово” группын ерөнхий захирал Сергей Михайловын үзэж байгаагаар тахиан махны үнэ өссөн нь ам.долларын ханш өссөнтэй холбоотой. Ам.долларын ханш өссөнөөр тахиан аж ахуйн гадаадаас импортлон авдаг бүтээгдэхүүний үнэ даган өссөн нь тахианы махны үнэд шингэсэн гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан