Хамгийн аз жаргалгүй орнууд


Шинжээчид The World Happiness Report гэсэн чансааг гарган дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг тогтоож үзжээ.Жагсаалтын 156-д бичигдсэн Бурунди улс хамгийн аз жаргалгүй орноор тодорч байна.
Жагсаалтыг гаргахад ДНБ-ний хүн амд ноогдох хувь, дундаж наслалт зэрэг хүчин зүйлийг авч үзсэн байна. Энд хамгийн хөгжил буурай, ядуурал ихтэй 10 орныг танилцуулав.
1. Бурунди
Хамгийн аз жаргалгүй орнууд
Зүүн Африкийн Бурунди улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын талаас илүү хувь нь нэн ядууд тооцогддог. 
Газар нутгийн 50% нь газар тариаланд, 36% нь бэлчээрт ашиглагддаг. Үлдсэн хэсэг нь ой мод.
2. Төв Африкийн Бүгд найрамдах улс
Хамгийн аз жаргалгүй орнууд
Төв Африк нь далайд гарцгүй орон юм.Уг нь алмаз, уран, алт, нефть, ой болон усан цахилгааны асар их баялагтай ч хамгийн ядуу орнуудын нэг хэвээр.
3. Өмнөд Судан
Хамгийн аз жаргалгүй орнууд
Жуба нийслэлтэй Өмнөд Суданы  гол баялаг нь газрын тос. Өмнөд Суданд ДОХ-ын халдвар дэлхийд хамгийн  өндөр тархалттай. Мөн эрүүлийг хамгаалах систем хөгжөөгүй, бичиг үсгийн болон  дэд бүтцийн түвшин  маш доогуур байдаг.
4. Танзани
Хамгийн аз жаргалгүй орнууд
Танзани Зүүн Африкийн хамгийн хөгжил муутай орны нэг  юм.
Тусгаар тогтнолоо олж авсны дараа урт хугацаагаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, улсын өмчид тулгуурласан орон байлаа.Хүүхдийн үхлийн гол шалтгаан нь хижиг байдаг бол ДОХ/ХДХВ-ийн халдвар насанд хүрэгсдийн хувьд гол асуудал хэвээр.
5. Йемен
Хамгийн аз жаргалгүй орнууд
Йемен улс Арабын ертөнцийн хамгийн ядуу орон болж байна.Эдийн засаг нь нефть олборлолт, түүний экспортоос хамааралтай. Төсвийн орлогын 70 хувийг нефть оруулдаг. 
6. Руанда
Хамгийн аз жаргалгүй орнууд
Руанда бол хүн ам шигүү, хөдөө аж ахуйн хөгжил бараг үгүй улс орон юм. 
Ашигт малтмал бараг ашиглагддаггүй, аж үйлдвэр нь ихээхэн хоцрогдсон, гол экспорт нь кофе, цай болж байна.
7. Сири
Хамгийн аз жаргалгүй орнууд
Дайны улмаас  хүн амын амжиргааны түвшин 2011 оноос хойш эрс унажээ. Тус орны зарим хэсэгт хүнс, шаардлагатай гол барааны хомсдолтой байна. 
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээнд Сирийн дундаж цалин 2017 онд $129,39 ам.доллар байжээ.
8. Либери
Хамгийн аз жаргалгүй орнууд
Либери нь баруун Африкийн хамгийн ядуу орон бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд гуравт ордог. 
Үүний зэрэгцээ, Либерийн ажилгүйдлийн түвшин хүн амын 85 хувь болж байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг.
9. Гаити
Хамгийн аз жаргалгүй орнууд
Гаити дэлхийн хамгийн ядуу, хамгийн тогтворгүй орнуудын нэг юм. Байнгын өлсгөлөнтэй, төрийн эргэлт, байгалийн гамшиг ихтэй.
10. Малави
Хамгийн аз жаргалгүй орнууд
Амьдралын дундаж нас нь 55,1 жил. ДЭМБ-ын мэдээгээр Малави дээрх үзүүлэлтээр дэлхийн хамгийн сүүлчийн байрыг эзэлж байна.
Eagle.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан