Хамгийн эрүүл улсаар Испани шалгарч, Итали удаалав

2017 онд “Bloomberg Healthiest Country Index”-ийн зургаадугаарт бичигдэж байсан Испани улс Италийг ардаа орхиж, 2019 оны жагсаалтыг тэргүүллээ.
Хамгийн эрүүл улсаар Испани шалгарч, Итали удаалав undefined
Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шалгуур болгон тооцдог энэхүү индексээр Испанийн араас Исланд, Япон зэрэг улс бичигдэж байна. Япон улс эрүүл мэндээрээ Азийн бусад орнуудаас хамгийн эхэнд бичигдэж байгаа төдийгүй дундаж наслалтаар Швейцартай адил дэлхийд тэргүүлж байна. Испанийн дундаж наслалт 2040 онд 86 хүрч өссөнөөр Япон, Швейцарыг ардаа орхихоор байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тайландаа тусгажээ.
Испани улсын Засгийн газар эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулахад онцгой анхаарах болсноор сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, хорт хавдрын өвчлөл буурсан нь ийнхүү дэлхийн хамгийн эрүүл орон болоход дэмжлэг болсон байна.
Харин Азийн бусад орнуудаас БНСУ 17 дугаарт жагссан бол БНХАУ өмнөх оноос гурван байр ахиж, 52 дугаарт бичигдсэн байна. Мөн БНХАУ-ын дундаж наслалт 2040 онд АНУ-ыг давахаар байгаа ажээ. “Bloomberg”-ийн шинжээчид дэлхийн 169 орныг дундаж наслалт, тамхины хэрэглээ, таргалалт, байгаль орчин, цэвэр усны хангамж, эрүүл ахуй зэрэг шалгуураар үнэлсэн байна.
Хамгийн эрүүл улсаар Испани шалгарч, Итали удаалав undefined

Эх сурвалж: Bloombergtv.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан