Ц.Амгаланбаатар: Би 1998 онд хүн алах нь байтугай маш аймхай хүүхэд байсан

Сүүлийн үед улс төрийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч уг хэрэг дээр ажиллаж байсан тагнуул, шүүхийн шийдвэрийн ажилтнууд хоригдсон байгаа билээ.
УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтэд Олон улсын парламентын холбоо анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үнэн зөв шийдвэрлэхийг шаардаж байгаа тухай онцолсон.
Тэгвэл энэ цаг үед өмнө нь ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлж байгаагүй, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан хэмээн 3 шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас төр засгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг бид хүргэж байна.
Тэрээр:
“Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Бат-үүл, Булган, Ганхуяг, Содномдаржаа, Чимэгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн 2006.12.20-нд гэр бүлээрээ шатаж нас барсан Паар хочтой Отгонбаатарыг гэр бүлийн хүмүүстэй нь Содномдаржаа бид хоёр шатааж алаагүй билээ. Тэр үед би эрдэнэт хотод байгаагүй. Мөн би 1998.10.02-ны өдөр 16 нас хүрч байсан. Би тэр үед хүн алах нь байтугай маш аймхай хүүхэд байсан юм. Би Бат-Үүл, Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй. Иймд та С.Зоригийн хэрэгт болон Отгонбаатарыг гэр бүлийн хамт шатааж алсан гэж холбогдоод хэлмэгдэж байгаа хүмүүст хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдвэрлүүлж гэмгүй хүмүүст тусална уу” гэжээ.

Эх сурвалж: http://undesten.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан