Хүний биед тустай бүх уураг, амин дэмийг өөртөө агуулдаг хүнс бол өндөг юм. Дэлхий дээрх хамгийн их тэжээлтэй хүнсний нэг бол өндөг. Энэ хүнсэнд витамин A, Фоли, витамин B5, витамин B12, витамин B2, фосфор, селен зохих хэмжээгээр агуулагддаг. Мөн Витамин D, Витамин E, Витамин K, Витамин B6, Кальци, Цайраар баялаг байдаг. 77 калори, 6 груураг, 5 гр эрүүл мэндэд тустай тос агуулдаг бүтээгдэхүүн юм.
Өндөг маш их холестринтой байдаг. Хүн өдөрт 300 мг холестрин хэрэгтэй байдгаас нэг өндөгөнд 212 мг холестрин агууллагддаг. Гэхдээ энэ нь цусны холестрины хэмжээнд ямар ч харш нөлөө байдаггүй. Элэг өдөрт их хэмжээний холестрин ялгаруулдаг. Харин өндөг идэх тусам бага холестрин ялгуурлдаг болохыг судалж тогтоожээ.
Өндөгний шар нь choline хэмээх өөхтэй ижил Б-гийн комплекс амин дэм болон фосфолипид хэмээгч химийн бодисуудын нэгдлээр баялаг юм. Эдгээр хоёр бодис нь тархины ой санамж болон түргэн ажиллах чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Хүний нас хөгшрөх тусам нүдний хараа мууддаг билээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн тэжээлүүд өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг. Судалгаагаар эдгээр тэжээлүүд нь нүдний хараа муудахааас сэргийлдэг болохыг тогтоожээ. Мөн Өндөгний шард агуулагддаг "лютейн" нь нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх өвчнөөс хамгаалдаг ажээ. Лютейн нь ногоон өнгийн навчит ногоонд бас агуулагддаг ч хүний бие өндгөн дэх лютейнийг илүү сайн шингээдэг байна.
Төмрийн дутагдалд орсон хүнд ядарч сульдах, толгой байнга өвдөж, уур уцаартай болох шинж тэмдэг ажиглагддаг. Нэг ширхэг том өндгөнд 1 гр төмөр агуулагддаг учраас өндгийг байнга хэрэглэснээр таны биеийн ерөнхий төмөр мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх болно.
Өндөг нь цатгалан мэдрэмжийг удаан хугацаагаар төрүүлдэг учраас өдрийн турш хэрэгтэй хэрэггүй олон зүйлсийг идэж илүүдэл калорыг биендээ хуримтлуулахаас найдвартай сэргийлдэг.Өөрөөр хэлбэл өндөгний уураг нь таныг тураана гэсэн үг. Өндөг нь энергийн түвшинг нэмэгдүүлж, цусан дахь сахар болон инсулины хэмжээг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх ид шидтэй билээ.
М.Дэлгэр