Дархлааны тогтолцоогоо хэрхэн сайжруулах вэ?


Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Үүнд: орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт нөлөөлдөг аж.
Дархлаагаа дэмжихийн тулд та дараах зүйлсийг хийгээрэй. 
-Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

-Хоолны чанарыг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянаарай. 

-Хэдийд, ямар чанартай хоол идэхээ анхаар. Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж хэвшээрэй. 
-Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.
-Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Үүнээс гадна 
-Тамхи бүү тат.
-Оюун санаагаа сайн хөгжүүлж, стресст автахгүй байхыг хичээ.  

-Үргэлж эерэг бодол тээж, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж бай. 

-Өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийгээрэй.    

-Өдөр бүр 10000 алхам явганаар явж хэвшээрэй. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан