Юн Сок Ёл өнөөдөр болох импичмэнтийн тухай сонсголд оролцоно

Юн Сок Ёл өнөөдөр болох импичмэнтийн тухай сонсголд оролцоно

 

Прокуроруудад мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнөөдөр /2025.01.21/ болох импичмэнтийн тухай сонсголд оролцоно гэж түүний өмгөөлөгч мэдэгджээ. Шүүхийн сонсгол орон нутгийн цагаар 14:00 цагт эхэлнэ. Тус сонсголд БНСУ-ын парламентаас өргөн барьсан Юн Сок Ёл арванхоёрдугаар сарын гурванд зарласан цэргийн онц байдалтай холбоо бүхий нотлох баримтуудыг шалгах юм.

Энэ нь импичлэгдсэн ерөнхийлөгч Үндсэн хуулийн шүүхийн сонсголд оролцож буй анхны тохиолдол болно. Юн Сок Ёлын өмгөөлөгчдийн мэдээлснээр тэр сонсголуудад аль болох оролцохоор төлөвлөж байгаа аж. Тэрбээр цэргийн онц байдал зарласан нь төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй хүнээс эх орноо хамгаалах зорилготой байсан гэж зөвтгөж буй. Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг импичлэх гэсэн парламентын шийдвэрийг батлах эсвэл татгалзах эсэхээ 180 хоногийн дотор шийдэх ёстой.

Эх сурвалж: Yonhap News

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

”ГҮҮР”

”ЦОНХ”