Умард Солонгос цөмийн зэвсгийн системийг усан доор туршжээ

 

Өмнөд Солонгос, АНУ, Японы тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байгаа цөмийн зэвсгийн системийг усан доор туршсан тухайгаа Умард Солонгосын тал өнөөдөр мэдэгдлээ. “Haeil-5-23” системийн чухал туршилтыг Зүүн тэнгист хийсэн гэж Умард Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдээд, гурван улсын хамтарсан сургуулилалтыг "сөргөлдөх хийрхэл" хэмээн шүүмжилснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

 

“Манай армийн усан доор цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авах чадавхи улам дээшилж байгаа бөгөөд тэнгист болон усан доорх янз бүрийн туршилтууд нь АНУ ба түүний холбоотнуудын тэнгисийн цэргийн хүчний дайсагнасан ажиллагааг таслан зогсоох болно” гэж Умард Солонгосын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг KCNA уламжилжээ. Умард Солонгос дуунаас хэт хурдан пуужин туршсаны дараа Өмнөд Солонгос, АНУ, Япон хамтран энэ долоо хоногийн эхээр Америкийн цөмийн хөдөлгүүрт "USS Carl Vinson" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг оролцуулан тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан