Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун эхнэр Ли Соль Чугийн хамт цагаан морь хөлөглөн Пэктусан гэдэг домогт ариун ууландаа гарчээ. Энэ тухай Bloomberg агентлаг мэдээлэв.
Пэктусан уул, цагаан морьд нь Кимийн гэр бүлийн бэлгэдэл бөгөөд удирдагч хамгийн чухал шийдвэрээ гаргахын өмнө ууланд гардаг гэнэ. Сүүлийн удаа тэр аравдугаар сард уг ууланд гарсан юм.
2750 м өндөртэй Пэктусан уул Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр энэ ууланд БНАСАУ-ыг үндэслэгч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений армийн штаб байрлаж байжээ.
Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ
Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

Ш.Самбуу
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан