“Тэнгэрээс унаж, цэцэгнээс тасарсан” С.Молор-Эрдэнийн “уянгын халил”


С.Молор-Эрдэнэ гэж өөрийгөө философич хэмээн тодотгодог  энэ эрхмийн ярьж хэлснийг уншихад  эргэлзэж,  эрүүл саруул сэтгэхүй мөн үү гэж  асуумаар ч юм шиг. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх.  Олон ургальч,  үзэл бодлоо чөлөөтэй уралдуулдаг болсон энэ цаг дор  хэн юугаа ярих нь тэр хүний хэрэг мэт. Гэхдээ юманд учир бий. Ийм байлаа гээд эх түүх рүүгээ нулимж, эцэг өвгөдийнхөө цусаараа авч  үлдсэн газар нутгаа хүртэл үгүйсгэх нь арай л хэтийдсэн явдал биш гэж үү.
Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Монгол Улсын газар нутаг чинь Чингисийн үлдээсэн газар нутаг биш. Хиагтын гэрээгээр Орос, Хятад хоёр энэ газар нутгийг Монголыг эзэмшихийг зөвшөөрсөн юм” хэмээн хадуурсан байна билээ. Түүний энэ үгнээс анзаарвал бид чинь өөрийн гэсэн газар нутаг үгүй, хоёр хөршийнхөө зөвшөөрлөөр энэ газар нутагт аж төрж байгаа болоод явчихлаа. Өнөө  цагийн газар ашиглалтын ном журмаар бол бүр өмчлөх бус эзэмших эрхтэй төдий юм шиг байна. Хүн эндүүрч ташаарахыг алийг тэр гэхэв. Гэхдээ ингэтлээ "халуурч бүлээрч" болно гэж үү. Монгол хүн, тэр дундаа  нийгмийг соён гэгээрүүлэх учиртай эрдэмтэн хүн ингэж ярьж байгаад гайхаж эргэлзэхээс өөр яах билээ.
Монголчуудын эх түүхэндээ бий болгож бүтээсэн бүхнийг үгүйсгэж, тэр бүхнийг гадныхны гавьяа гээд байвал залуу үеийнхний оюун санааг хордуулж, эх орон эзэн сэтгэл гэсэн нэгэн цулыг салгаж холдуулж байгаагаас өөрцгүй.
Оготонын дуу тэнгэрт хүрэхгүй гэж үг бий. Мөн бас оготонын уршиг олондоо гэж ярилцдаг. Үүн лүгээ Молор-Эрдэнийн  “уянгын халил” тэрүүхэн тэндээ ниргээд өнгөрдөг хургүй жилийн тэнгэр шиг хуурай хоосон байж болох ч залуу үеийнхний эх орон, эх түүхээрээ бахархах сэтгэлийг хөргөж мэдэх хар сүүдэр дагуулахыг хэн байг гэх билээ.
Тэр дундаа их сургуульд багшилж байсан, энд тэнд лекц уншиж явдаг хүн монголчуудын эх түүхэндээ бий болгож бүтээсэн бүхнийг үгүйсгэж, тэр бүхнийг гадныхны гавьяа гээд байвал хойч үеийнхнийхээ оюун санааг хордуулж, эх орон эзэн сэтгэл гэсэн нэгэн цулыг салгаж холдуулж байгаагаас өөрцгүй. Оготонын уршиг олондоо гэхийн учир энэ.
С.Молор-Эрдэнэ  хэдэн жилийн өмнө улстөрчийн дүрээр олны нүдэнд анх өртөж байсан нэгэн. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын багт баруун солгойгүй ярьдаг нэг нөхөр гарч ирчихээд  “Хувьсгал гэдэг ийм сайхан үгийг авч хаяж байгаа нь хойшид ямар ч хувьсгал хийхгүй гэсэн үг” хэмээн  ярьж бас бус хэд хэдэн улстөрчийг  нэр зааж малтай зүйрлэж байсныг хэн хүнгүй л санаж байгаа байх. Хожим  нь Хөдөлмөрийн үндэсний нам ч бил үү нэг нам руу гүйсэн сурагтай байсан.
Нэгэн цагт МУИС-д багшилж байгаад ажлаасаа халагдсан, дараа нь Германд  эрдмийн цол зэрэг хамгаалаад ирсэн гэж дуулддаг. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр ярьж хэлж байгааг нь анзаарвал  нэг л төөрч мунгинаад байгаа, аль эсвэл бусдаас содон сонин харагдах гээд  хадуурч халуураад юм шиг.  Бусдад анзаарагдаж анхаарлыг нь татах гэж ингэж мэдэн будилдаг бол энэ ухаэнтай хүний үйлдэл лав биш байх.  
Түүнийг өвөг дээдэс,  эх түүх, эх орондоо хар буруу санаж яваа нэгэн гэж тодотгож тодорхойлохоо хойш тавъя.  Харин тэр энэ бүхнийг үгүйсгэж, үүгээрээ монголчуудын олон жилийн өв соёл, хийсэн бүтээсэн бүхнийг  бүрхэгдүүлж, хөндлөнгөөс  шүүмжлэгчийн байр сууринаас л ханддаг нэгэн байх. Ер нь аливааг хийж бүтээх, эсвэл анализ дүгнэлт хийхээс илүү шүүмжлэх, үгүйсгэх шиг амархан юм үгүй.  Шүүмжлэл хэрэгтэй. Гэхдээ хоосон шүүмжлэл хол явахгүй. Бодитой, ажил хэрэг, хожмын үйлст тустай, өөрчлөх хөгжүүлэх  хүч чадалтай байх учиртай.
Түүний шүүмжлэл, үгүйсгэлийн бай бол Монгол улс, монголчууд. Уг нь тэр энэ газар шороон дээр төрж, монголчуудын дунд  өсч өндийсэн нэгэн байлтай. Харин одоо ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч шиг л байна.  Энэ тухайд нэгэн эрдэмтэн  “Энэ хүн хэний дунд төрж, хэний дунд өссөнөө ор тас мартаж, харь буруу сэтгэлээр Монгол газар шороон дээр хар ус цацаж явдаг этгээд болж хувирчээ” хэмээн хэлсэн нь буй.   
Аливаа асуудал олон учир шалтгаан, олон өнцөгтэй байдаг биз. Тэр бүхнийг судалж тодруулж шинжлэх ухаанчаар тайлбар гаргалгаа хийхийн оронд заавал дандаа сөрөг талыг нь сөрдийлгөж, эерэг бүхнийг нь түүхийн хуудснаас арчих гэж оролдох нь  эрдэмтэн хүний илэрхийлэл мөн үү.   Аль эсвэл үүгээрээ  олны дунд мэтгэлцээн маргалдаан өрнүүлэх гэдэг юм болов уу.  Энэ үүднээс Молор-Эрдэнийн хэлсэн ярьсанд аль болох авах гээхийн ухаанаар хандах шалтгаан байхыг үгүйсгэхгүй. 
Эл эрхмийн  хэлж ярьсан, илэрхийлсэн байр суурийн талаар хэвлэл мэдээлэлд шүүмжлэл олонтаа гарч байсан. Эдгээрээс доктор Ц.Гомбосүрэн  эрхэм философчийн “дэмийрэл”-ийг “... элий балай болтлоо өрнөдийн дээрэнгүй үзэл, улаан коммунистуудын бүхнийг үгүйсгэгч түрэмгий үзэл хоёрт автаж, үндэстнийхээ сайн сайхан чанараа алдаж гээсэн хүний л бохир үнэр үнэртэж байна” гэжээ.
Аливаа асуудал олон учир шалтгаан, олон өнцөгтэй байдаг биз. Тэр бүхнийг судалж тодруулж шинжлэх ухаанчаар тайлбар гаргалгаа хийхийн оронд заавал дандаа сөрөг талыг нь сөрдийлгөж, эерэг бүхнийг нь түүхийн хуудснаас арчих гэж оролдох нь эрдэмтэн хүний илэрхийлэл мөн үү.
Бидэнд бахархах түүх байхгүй
- Хятад бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай, тэд нь тогтмол ажилладаг. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан. Харин манайд тийм юм байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй, тэр байтугай хот ч байгаагүй.
- Чингисийг хэтэрхий тахин шүтэж байна. Зураач зураг зурахаараа л Чингисийг зурдаг, хөшөө босгохоороо Чингисийн хөшөө босгоно. Архи уухаараа Чингисийн нэр, зурагтай архи ууна, бүх юм Чингис болчихсон. Энэ бол солиорол. Нэг хүнийг ингэж тахин шүтэж болохгүй.
- Чингис бол гурван том алдаа гаргасан. Нэгдүгээрх том алдаа бол тэр их аугаа Ром, Хятадын Бээжин хот хөгжчихсөн байхад тэр бүхнийг хараад Монгол нутагтаа ганц сайхан хот байгуулаагүй. “Нууц товчоо”-нд Хархорум гэж гардаггүй шүү. Тэгэхээр “Нууц товчоо” Хархорумтай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, бидэнд Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй. Монгол соёлыг бүтээж өгөөгүй. Биднийг урагшаа хөгжихөд, сайн сайхан явахад зориулсан соёлыг бий болгоогүй. Гуравдугаарт, өөрийгөө насан өөд болсны дараа хаан залгамжлалын хатуу зарчим үлдээгээгүй. Том хүү нь л залгамжилдаг гэсэн нэг юм явж байсан...
- Тэгээд нэг өдөр хартал энэ хоёр маань /хоёр хөрш/ маш их түүхтэй болчихсон, бид ямар ч түүхгүй байснаа мэдсэн. Ингээд л монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү. Царайг нь ч бид мэдэхгүй.
- Хятадын Күнзтэй адил. Оросын Толстой, Достоевскийтой адилхан тийм бахархах хүн төрөөгүй учраас бидэнд бахархах гэхээр бахархах хүн байдаггүй.
- Магтан бахархдаг Чингис хаан нь эх орондоо юу ч бүтээгээгүй. Ром, Хятад, Оросын хаад яадаг байсан бэ гэхээр дайнд мордлоо, хөрөнгө мөнгө цуглуулж ирээд улс орноо хөгжүүлдэг. Дайнаас олсон олзоороо хотоо хөгжүүлдэг. Гэтэл Чингисийн баатрууд хаачсан нь бүү мэд. Тэгээд л яваад өгсөн. Тэндээ үлдчихсэн. Тарчихсан. Тэнээд алга болчихсон.
- Бид түүхээ одоо өөрсдөө бүтээх цаг нь болоод байна. Бидэнд бүтээсэн түүх байхгүй... Бахархах түүхгүй байж Хятад, Орос хоёрыг дуурайж түүхээрээ бахархах гээд байх юм. Бидэнд бахархах түүх байхгүй,
/Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас/
Монгол Улсын газар нутаг чинь Чингисийн үлдээсэн газар нутаг биш
- Өнөөдөр бид орчин үеийн нийгэм рүү орж ирсэн нь Орос, Хятад хоёрын гавьяа.
-Монгол Улсын газар нутаг чинь Чингисийн үлдээсэн газар нутаг биш. Хиагтын гэрээгээр Орос, Хятад хоёр энэ газар нутгийг Монголыг эзэмшихийг зөвшөөрсөн юм.
- Чингисийн үед төртэй, хуультай байсан л гэдэг. Энэ бол худлаа. Тэр үед төр ч, хууль ч аль нь ч байгаагүй, нэг ширхэг байшин ч байгаагүй.
- Монголчууд социализмыг ойлгоогүй.
- Нэгнээ хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх нь л аз жаргал авчирна шүү дээ. Монгол тулгатны зуун эрхэм гэж балай нэвтрүүлэг байна. Хэдэн феодалууд суучихаад нэгнээ магтаад л.
- Манайд феодалын нийгмээс салгаж орчин үеийн нийгэм рүү аваачих шинжлэх ухааны хүрээлэн алга, улс төрийн байгууллага байхгүй, их сургуулиудад лекцүүд ч орохгүй байна.
- Түүхийн олигтой өнгөрсөн бүтээлүүд байхгүй тул гадны Ганжуур Данжуурыг шүтэж өөрийн гэсэн оюуны бүтээлгүй явж ирлээ.
   /Дээрхи ишлэлийг С.Молор-Эрдэнэ: Өнөөдрийн Монгол Улс Чингист биш Маркст баярлах хэрэгтэй ярилцлагаас түүвэрлэв/
 

Г.Тулга
http://www.zaluu.com/read/304abfg2gскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан