Хамтын ажиллагаа хамтын хөгжил

08-р сарын 17-ны өдөр Бугат хотын тэнгэр бүрхэг байсан ч  Хятад-Орос-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулганд оролцсон зочдын нүүр царай тунгалаг. Тэд нэг өдрийн уулзалт чуулганаа дуусгаад Бугат хот дахь Бэйбен хүнд даацын ачааны машин групп ХХК-ийн угсралтын компани, Минян Бэй фан ухаалаг эрчим хүчний судалгааны хүрээлэн, Шуанлян групп Бугат фото цахилгаан аж үйлдвэрийн парк зэрэгт газар дээр нь очиж танилцлаа.

Шинэ эрчим хүчний хүнд даацын ачааны машинуудыг үзэж мэдэрч, өндөр үр ашигтай фотоволтайк модулиудын судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн үйл явцыг ойлгож, Өвөр Монголын шинэ эрчим хүчний салбарын хэтийн төлөвийг мэдэрч билээ... Хагасхан өдрийн  туршид зочид маш их зүйлийг ойлгож ололт их байлаа.

 Бэйбен хүнд даацын ачааны машин групп ХХК-ийн угсралтын компанийн эд ангийн цехэд зочид 700 метрийн угсралтын шугамыг бүхэлд нь үзэж сонирхов. Үзэсгэлэнгийн машинуудыг үзэж сонирхсон зочдын анхаарал автомат жолоодлоготой трактор, устөрөгчийн түлшээр ажилладаг машин, цэвэр цахилгаан самосвал гэх мэт олон загварууд дээр төвлөрч, машин хэрэгслийн бүхээгт сууж ойлгож байв.

- Эдгээр машинууд маш практик бөгөөд бид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэж Оросоос ирсэн  зочин том ачааны машинд сууж байхдаа хэлэв.

Тэднийг Минян Бэй фан Ухаалаг Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэнд ормогц л тэдний өмнө байрлуулсан том мэдээллийн удирдлагын систем нь анхааралд хүрч, төслийн нийт хэмжээ, нэгжийн тоо, нэгжийн үйл ажиллагааны байдал зэргийг шууд харуулсан нь зочдын нүдийг булааж байлаа. Мэдээллийн дагуу энэхүү том дата системээр дамжуулан техникчид улс орон даяар тархсан салхин турбины агрегатуудын төлөв байдалд бодит цаг хугацаанд хяналт тавьж, үр ашигтай ажиллуулах, засвар үйлчилгээ хийх боломжтой.

Минян Бэй фан Ухаалаг Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн нь Минян Ухаалаг Эрчим Хүчний групп болон Хятадын дотоодын холбогдох их дээд сургуулиуд болон Бугат хотын захиргаа хамтран байгуулсан шинэ судалгаа, хөгжлийн байгууллага бөгөөд "үйлдвэр-их сургууль-судалгаа"-ын шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж, Минян Бэй фан дахь инновацийн хамтын ажиллагааны төслүүдэдийн Ухаалаг эрчим хүчний том мэдээллийн менежментийн систем, Минян Бугат үйлдвэрийн ухаалаг үйлдвэрлэл, хуурай газрын салхин үүсгүүрийн иж бүрэн туршилт, хяналтын төв болон бусад судалгааны хүрээлэнгийн эхний шатны төслийн төлөвлөлт, зураг төсөл, платформ болно. Тус хүрээлэн нь устөрөгчийн эрчим хүчний академич ажлын газартай бөгөөд одоогоор "300 МВт-ын салхи-нарны устөрөгчийн агуулахын нэгдсэн туршилтын үлгэр жишээ төслийн гол технологийн судалгаа", "Байгалийн хийн устөрөгчийн допингийн төсөл" зэрэг сэдвээр судалгаа хийж байна.

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөгч Минян Бэй фан Ухаалаг эрчим хүчний судалгааны хүрээлэнд зочилсныхоо дараа “Бидэнд хамтран ажиллах өргөн боломж байгаа бөгөөд цаашид Өвөрмонголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.

Шуанлян групп Бугат фото цахилгаан аж үйлдвэрийн паркад зочид компанийн хөгжлийн түүх, аж үйлдвэрийн төлөвлөлт, төслийн бүтээн байгуулалт гэх мэт дэлгэрэнгүй ойлголттой боллоо. Бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайд хүрэлцэн ирсэн зочид Полисиликон бууруулах зуух, нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй электрод бойлер, бүх ган хийцтэй ухаалаг устөрөгчийн үйлдвэрлэлийн ухаалаг систем, цахилгаан эрчим хүчний ухаалаг устөрөгчийн үйлдвэрлэлийн систем зэрэгт компанийн шинэлэг ололт амжилтыг олж мэдээд бахархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Шуанлян групп нь Хятадын шинэ эрчим хүчний салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд технологийн шинэчлэлээр ногоон эрчим хүчний хөгжлийг ахиулах үүрэг хүлээсээр ирсэн бөгөөд бүтээгдэхүүний цар хүрээ, чанар нь салбарынхаа тэргүүлэх түвшинд байна. 2021 онд Бугат хотод суурьшсанаас хойш Шуанляны шинэ эрчим хүчний фотоволтайк аж үйлдвэрийн паркийг полисилик бууруулах зуух, том хэмжээтэй монокристалл цахиур хавтан, өндөр үр ашигтай фотоволтайк модулиудын үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох зорилгоор байгуулжээ. Одоогийн байдлаар аж үйлдвэрийн паркийн нэг, хоёрдугаар үе шат дуусч, гурвдугаар үе шатын байгуулалтын хүчин чадалдаа хүрсэний дараа 100 ГВт-ын нэг талст цахиурын материал, 20 ГВт-ын фотоволтайк модуль, 80 ГВт-ын нэг талст цахиурын тулгуур шинэ материалын үйлдвэрлэлийг бий болгох болно.

"Энэ айлчлалаар Өвөр Монгол шинэ эрчим хүчний салбарт маш сайн ажиллаж, тэргүүлэгч байр суурь эзэлдэг гэдгийг үнэхээр мэдэрсэн. Уулзалтад оролцож буй Орос, Монголын компаниудын төлөөлөгчид Өвөр Монголын шинэ эрчим хүчний салбарыг маш их сонирхож байлаа. Энэхүү чуулганыг зохион байгуулсан нь Хятад, Орос, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хүрээнийхэн хоорондын харилцааны сайн талбар болж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд түлхэц болж байна” гэж ӨМӨЗО-ы Санхүүгийн Их сургуулийн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын судалгааны хамтын ажиллагааны инновацийн төвийн гүйцэтгэх захирал Ли Руйфэн хэллээ.

 

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА С.УРЬХАН
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ