Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр 21.40 цагт дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч төв аймгийн цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандмань баян бүрд” ХХК-ийн талбайд ажиллаж байхдаа осолд орсон гэх мэдээлэл байна. Одоогоор цагдаагийн байгууллага шалгалт хийж байна, шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна.