Орон нутагт авто тээврийн ноцтой осол болж, дөрвөн хүн амиа алдлаа

Орон нутагт авто тээврийн ноцтой осол болж, дөрвөн хүн амиа алдлаа

 

Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарчээ. Уг ослоор автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барж, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарчээ. Дуудлагын дагуу Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн Пробокс загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Тодруулбал, Пробокс загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явжээ. Мөн автомашинд зорчиж явсан  иргэн А/47 настай, эрэгтэй/,  иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгчээ. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан