Израилын цохилтод өртсөн Ираны генералууд амь үрэгджээ

Израилын цохилтод өртсөн Ираны генералууд амь үрэгджээ

 

Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны консулын газар руу агаарын дайралт хийсний улмаас Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын /ЛХХК/ 7 гишүүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Энэ цохилтыг Израилын тал хийсэн гэж Сири, Ираны эрх баригчид үзэж байна.  Амиа алдсан хүмүүсийн дунд ЛХХК-ын бригадын генерал Мохаммад Реза Захеда, түүний орлогч, генерал Мохаммад Хади Хажи Рахими нар байжээ. Сирийн БХЯ-ны мэдээлснээр, Израилын нисэх онгоцууд орон нутгийн цагаар 17:00 цагийн үед Голаны өндөрлөг талаас консулын байр руу пуужингаар харвасан байна.

 

Пуужингуудын заримыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн амдан сөнөөжээ. Харин Израилын цэргийнхэн энэ мэдээлэлд тайлбар өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Агаарын цохилтын улмаас консулын байр бүрэн сүйдсэн бөгөөд барилгын нурангийг зайлуулж, шархдаж гэмтсэн хүмүүсийн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Насер Канаани мэдэгдэхдээ, Дамаскт цохилт өгсөн "түрэмгийлэгчдийн" эсрэг Иран улс хариу арга хэмжээ авах эрхтэй гэжээ. Энэ үйлдлээрээ Израилын тал иранчууд болон тэдний холбоотнууд болох “Хезболла” бүлэглэлийн "янзыг үзэж, сорьж" байна гэж ВВС-ийн олон улсын тоймч Жереми Боуэн дүгнэжээ.

 

Энэ бол израилчууд дайснуудынхаа эсрэг дарамт шахалтаа улам чангатгахаар шийдсэний дохио”, иранчууд хариуг нь өгнө, гэхдээ пуужин харвахгүй, харин Израилын эсрэг кибер халдлага үйлдэж магадгүй гэж тэрбээр бичсэн байна.

 

Генерал Захеди гэж хэн байв

 

Бригадын генерал Мохаммад Реза Захеди бол ЛХХК-ын гол хүн байжээ. Тэрбээр 44 жилийн өмнө тус корпуст элссэн бөгөөд 2008-2016 онд Сири, Ливанд явуулсан цэргийн ажиллагаанд оролцож, Башар Асадын дэглэмийн талд тулалдаж, генерал цол хүртсэн байна.  Ираны төрийн мэдлийн телевиз түүнийг ЛХХК-ын “Аль-Кудс” тусгай хүчний ахлах командлагч байсан гэж мэдээлжээ. “Хезболла” бүлэглэлийн дээрээсээ хоёр дахь хүн байсан Имад Могниетэй хамт авахуулсан түүний зургийг Ираны хэвлэлүүд нийтэлсэн байна. Имад Могние 2008 онд автомашинд тавьсан тэсрэх төхөөргийн дэлбэрэлтэд өртөж амиа алдсан юм.  Генерал Захеди Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригт орсон байжээ. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан