Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн “Устын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 20 км-т/ суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдаж нас барсан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор иргэн Ө /38 настай эрэгтэй/, С /8 настай эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэн О /38 настай эмэгтэй/, Д /14 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.