Бараг гурван долоо хоногийн турш олон нийтэд харагдаагүй Умард Солонгосын удирдагчийн тухай анхны мэдээ өнөөдөр өглөө тус улсын төв хэвлэлүүдээр цацагдлаа. Бямба гарагийн өглөө эрт Умард Солонгосын радио Ким Жон Уныг өчигдөр бордооны шинэ үйлдвэрийн нээлтэд оролцсон тухай мэдээлсэн юм.
Удалгүй тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг KCNA өөрийн удирдагчийг Өмнөд Пёнган мужийн Сунчон хот дахь бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон тухай мэдээлжээ. Ким Жон Уныг түүний дүү Ким Ёо Жон дагалдаж явсныг мэдээний гэрэл зураг баталж байна. Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх баригч намын улс төрийн товчооны хуралд оролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байжээ.
Тэр өдрөөс хойш түүний хаана байгаа талаар ямар ч албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд хагалгаанд орсны дараа бие нь муу байгаа, коронавирусийн халдвар авсан, бүр нас барсан зэрэг таамгууд дэлхийн хэвлэлүүдээр тарсан юм. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өвөг эцэг Ким Ил Суны мэндэлсний 108 жилийн ойд оролцоогүй нь дээрх таамгуудыг улам дэврээж байв. Умард Солонгос буюу БНАСАУ нь 1948 оноос хойш нэг гэр бүлийн толгойлсон дэглэмд оршиж байгаа бөгөөд одоогийн удирдагч 36 настай Ким Жон Уныг залгамжлах хүнийг албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Russia Today