Шүүхийн спортын их наадам амжилттай өндөрлөлөө

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Шүүхийн спортын их наадам” амжилттай өндөрлөлөө.
 

 
     Анхан, давж заалдах, хяналтын шатны 117 шүүхийн 42 Тамгын газрын 800 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү спортын их наадамд Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ахмадын холбоо урилгаар оролцсон.
 

 
      Ерөнхий шүүгчээр спортын Олон улсын хэмжээний мастер Раднаагийн Цэвэгмэд ажиллав.
 
Шатар (баг)
  • Тэргүүн байрыг Багахангай, Налайх дүүргийн шүүх
  • Дэд байрыг Улсын дээд шүүх
  • Гутгаар байрыг Шүүхийн сахилгын хороо
 

 
Дартс (баг)
  • Тэргүүн байрыг Ховд аймгийн шүүх
  • Дэд байрыг Баян-Өлгий аймгийн шүүх
  • Гутгаар байрыг Улсын дээд шүүх
 

 
Ширээний теннис
Холимог хосын төрөл:
  • Тэргүүн байрыг Улсын дээд шүүх
  • Дэд байрыг Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Гутгаар байрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 
Эрэгтэй:
  • Тэргүүн байрыг Улсын дээд шүүхийн тамирчин Г.Гантогтох
  • Дэд байрыг Шүүхийн ахмадын холбооны тамирчин Б.Энхбаатар
  • Гутгаар байрыг Төв аймгийн шүүхийн тамирчин Г.Ганбаяр

 
Эмэгтэй:
  • Тэргүүн байрыг Шүүхийн ахмадын холбооны тамирчин Д.Төгсзаяа
  • Дэд байрыг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамирчин Н.Оюунбилэг
  • Гутгаар байрыг Хэнтий аймгийн шүүхийн тамирчин Х.Отгонжаргал
    
 
Гар бөмбөг
Эрэгтэй:
  • Тэргүүн байрыг Дорнод аймгийн шүүх
  • Дэд байрыг Багахангай, Налайх дүүргийн шүүх
  • Гутгаар байрыг Дорноговь аймгийн шүүх

 
Эмэгтэй:
  • Тэргүүн байрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Дэд байрыг Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүх
  • Гутгаар байрыг Баянхонгор аймгийн шүүх

 
Шилдэг эрэгтэй тамирчин: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамирчин Б.Ичинхорлоо
Шилдэг эмэгтэй тамирчин: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамирчин Б.Баяржаргал

 
Сагсан бөмбөг
Эрэгтэй:
  • Тэргүүн байрыг Улсын дээд шүүх
  • Дэд байрыг Төв аймгийн шүүх
  • Гутгаар байрыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

 
Эмэгтэй:
  • Тэргүүн байрыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Дэд байрыг  Улсын дээд шүүх
  • Гутгаар байрыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

 
Шилдэг эрэгтэй тамирчин: Төв аймгийн шүүхийн тамирчин О.Лхагвадорж
Шилдэг эмэгтэй тамирчин: Хэнтий аймгийн шүүхийн тамирчин Э.Түвшинзаяа

 
Онцлох тамирчин
Шатар: Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар
Ширээний теннис: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр
Дартс: Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа

 
Спортын зэрэг, цол
  • Волейболын спортын мастер цолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах А.Хулан
  • Волейболын спортын дэд мастер цолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Сумъяа
  • Сагсан бөмбөгийн спортын мастер цолыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах А.Ахмерей, Е.Айболат нар
  • Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цолыг Сүхбаатар, чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ч.Бум-Очир, бичиг хүргэгч С.Түвшинтөр
  • Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Улаанмуна нар тус тус хүртлээ.
        
 
     Багийн нийлбэр дүнг бага онооны системээр тооцон, Улсын дээд шүүх 33 оноогоор тэргүүлж, алтан цомын эзэн болсон. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 44 оноогоор дэд байрыг эзэлсэн бол Ховд аймгийн шүүх 51 оноогоор гутгаар байранд шалгарлаа.
 

 
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нийт баг тамирчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхт 30 жилийн ойн Спортын их наадамд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцсонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэнээр тус наадмыг хаасан юм.
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан