Их Британи, АНУ халуун цөмийн эрчим хүчний салбарт түншилнэ

Их Британи, АНУ халуун цөмийн эрчим хүчний салбарт түншилнэ

 

Их Британи, АНУ халуун цөмийн синтезийн технологийг хөгжүүлэх стратегийн түншлэл байгууллаа. Энэ тухай хамтарсан мэдэгдлийг Их Британийн Цөмийн эрчим хүчний яам болон АНУ-ын Эрчим хүчний яам лхагва гарагт гаргажээ. "Халуун цөмийн эрчим хүч нь аюулгүй, урт хугацааны, найдвартай цэвэр эрчим хүчний эх үүсвэр болж, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад ихээхэн хувь нэмэр оруулна. Энэ технологи нь мөн нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй юм” гэж уг баримт бичигт дурдсан байна. 

 

Түншлэлийн хүрээнд хоёр улс арилжааны зориулалттай эрчим хүч үйлдвэрлэх халуун цөмийн реактор бүтээхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа Их Британи, Америкийн инженер, цөмийн физикчдийг харилцан туршлага солилцох, лаборатори, тоног төхөөрөмжөө хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх, ирээдүйн арилжааны төслүүдэд нийлүүлэх түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, салбарыг зохицуулах олон улсын нэгдсэн стандартыг боловсруулах, мөн дараачийн 10 жилд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх ажээ. 

 

Их Британи улсын хувьд 2040 он гэхэд арилжааны зориулалттай эрчим хүч үйлдвэрлэх халуун цөмийн реакторын төслийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ. "Хоёр орны хүчин чармайлтыг нэгтгэснээр халуун цөмийн эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулагчдыг шинээр татах боломжтой” гэж АНУ-д айлчилж байгаа Их Британийн Эрчим хүчний дэд сайд Эндрю Боуи хэллээ. Эл салбарт хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах шинэ хорооны анхны хуралдаан 2024 оны эхээр болно.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан