Туул, Дэлгэрмөрөн, Орхон голд осолдсон иргэдийг ЭРЭН ХАЙЖ байна

Туул, Дэлгэрмөрөн, Орхон голд осолдсон иргэдийг ЭРЭН ХАЙЖ байна

 

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар (2023.07.17) голын усанд 21 иргэн амь насаа алджээ. Тэдгээрийн 5 нь хүүхэд, 16 нь том хүн байгаа юм. Энэ өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүрэг орчимд буюу Туул голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын Орхон голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
     
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
     
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
     
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
     
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
     
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан