Гол, мөрний усны түвшин 10-50 см-ээр даван үерлэж байна


Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
Цаг уурын байгууллагын мэдээлснээрөнөөдөрХэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн гол үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Маргааш Сэлэнгэ мөрний усны түвшинЗүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см давна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүйбайдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээсүүдэлтэйбайдаг.

Иймдгол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй, тэдэнд тавих хараа, хяналтаа сайжруулах,согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй,баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Улсын хэмжээнд он гарснаас хойш өнөөдөр хүртэл8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алджээ.Харамсалтай нь тэдний5 нь хүүхэдаж.
https://montsame.mn/mn/read/265793
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан