Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР