Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргажээ.

Прокурорын хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Д.Эрдэнэбилэгийн баривчилгааг 30 хоногоор сунгасан байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан