Дорнод аймгийн Халхгол суманд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гарсан түймэрт тус нутгийн 70 гаруй хувь өртөж, бүрэн шатжээ. Одоогийн байдлаар тус түймэрт 3000 гаруй мал, 13 гэр, гурван сууц, 16 хашаа хороо шатсан нь тогтоогдсон бөгөөд хохирлын нийт хэмжээг хараахан тогтоогоогүй байна. Түймэрт өртсөн тус суманд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр тэргүүтэй ажлын хэсэг очиж, нөхцөл байдалтай танилцаж, яаралтай хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Засгийн газар, ХХААХҮЯ-аас 40 сая төгрөгийг түймэрт өртсөн айлуудыг цурамнаас нүүлгэн шилжүүлэх болон хохирол барагдуулах бусад ажилд зориулж олгоод байна. Түүнчлэн 10 айлд гэр, 40 тн малын тэжээл хивэг олгож, тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.