ХОЙД СОЛОНГОСЫН ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ, ХАТУУ 9 ХУУЛЬ


Хойд Солонгос амьдрахад хамгийн хэцүү улс орны нэг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ улсын зарим хууль тогтоомж баргийн хүний амыг ангайлгаж дөнгөхөөр ажээ.
Хууль 1. Машин барихыг хориглоно
Энэ улсад өөрийнхөө ажлыг цэгцлэх, эсвэл зүгээр л зугаацах зорилгоор машинтай чөлөөтэй явахыг хориглоно. Машиныг зөвхөн үүнтэй холбоотой мэргэжилтэй хүмүүс л барина. Харин хамгийн дээд түвшний хүмүүс л хувийн машинтай. Статистикаас үзэхэд Хойд Солонгост 1000 хүнд 1 машин ногддог байна.
1 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 2. Согтууруулах ундааг хуваариар хэрэглэнэ
Тус улсын хуулийн дагуу иргэн хүн хүссэн үедээ спиртийн төрлийн ундаа хэрэглэх эрхгүй ажээ. Харин тодорхой өдөрт, зөвхөн ямар нэгэн шалтгаанаар л уухыг зөвшөөрдөг. Нэг офицер 100 хоног үргэлжилсэн Ким Чен Ирийн гашуудлын өдрүүдээр архи уусан хэмээн цаазлуулж байсан түүх бий.
2 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 3. Үс засалтаа сонгох эрхгүй
Засгийн газраас бүр үүнд зориулсан зарлиг хүртэл гаргажээ. Төрөөс эмэгтэйчүүдэд зориулсан 18, эрчүүдэд зориулсан 10, нийт 28 үс засалтыг боловсруулж гаргасан байна. Үүнээс өөрөөр засуулбал харгис шийтгэл амсана. Түүнчлэн нөхөрт гарсан бүсгүйчүүд илүү богино тайралттай үс засалттай байх бол ганц бие бүсгүйчүүд илүү урт үстэй байх ёстой.
3 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 4. Шашин шүтэх хориотой
Энд ямар нэгэн шашин шүтэхийг хориглодог. Цорын ганц мөргөж болох зүйл бол удирдагч нь юм. Одоогоор тус улсын удирдагч нь Ким Чен Ун. Энэ нь тус улсад ирсэн зочдод ч хамааралтай. Нэгэн жуулчин санамсаргүйгээр нэгэн бааранд библийн хуулбараа мартсанаас болж зургаан сар хорих ял эдэлж байсан удаатай. Хэрвээ тэр Хойд Солонгосын иргэн байсан бол түүнд хамгийн харгис шийтгэл болох цаазын ялын оноох байсан биз ээ.
4 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 5. Аяллыг хязгаарладаг
Хойд Солонгосын иргэд эх орноороо ч чөлөөтэй аялах эрхгй. Тэд нэг бүсээс нөгөө бүс рүү явахын тулд заавал өргөдөл гаргана. Харин засаг захиргаанаас зөвшөөрсөн нөхцөлд л замд гарах эрхтэй болдог байна. Ийм болохоор хилийн чанадад аялах талаар яриад ч хэрэггүй.
5 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 6. Сонгуульд нэг хүнд заавал санал өгөх ёстой
Хуулиар бол хойд солонгосчууд сонгуульд байр сууриа илэрхийлэхийн төлөө заавал оролцох ёстой. Сонгогч өөрт нь таалагдсан нэр дэвшигчээ сонгоно. Гэвч саналын хуудсанд зөвхөн нэг л хүний нэр байдаг. Тэгэхээр өөр хүний нэрийг сонгож хэн ч чаддаггүй гэсэн үг.
6 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 7. Олон улс руу ярих хориотой
Бусад улс руу утсаар ярихыг хориглоно. Ялангуяа Өмнөд Солонгост байгаа төрөл төрөгсөд рүүгээ ярих гэж оролдвол хатуу шийтгэлтэй. Энэ хуулийг зөрчвөл цаазын ял ч авч мэднэ.
8 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 8. Гадаад дуу сонсох хориотой
Зөвхөн Хойд Солонгосын дэглэмээ алдаршуулсан эх орны дууг сонсож болно. Харин гадаадын дууг сонсохыг хориглодог аж. Ерөнхийдөө тус улсад зөвхөн дэглэмийн тухай дуу зохиож, дуулдаг болохоор өөр сонголт байдаггүй.
9 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Хууль 9. Суртал ухуулгад өндөр ач холбогдол өгдөг
Тус улс суртал ухуулгад нэлээд хүндтэй хандаж, өндөр ач холбогдол өгдөг. 2016 онд АНУ-ын нэг иргэн тус улсад аялж ирэхдээ зочид буудлаас суртал ухуулгын плакат хулгайлчихжээ. Түүнийг баривчилж, 15 жил хүчээр хөдөлмөр эрхлэх ял оноосон байна. Гэвч жуулчин эр ухаангүй болж, удалгүй нас барсан билээ. Энэ бүх мэдээллийг тус улсаас зугтаж гарч ирсэн иргэдээс авсан мэдээлэлд тулгуурлан нэгтгэжээ.
10 Хойд Солонгосын хамгийн хачирхалтай, хатуу 9 хууль
Эх сурвалж: zen.yandex.ruскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан