УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм.
Хориг тавьсан үндэслэлийг энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "УИХ уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн баталсан болохыг тодотгоод хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дээрх хуулийн төслийг хэлэлцэхдээ иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй, судалгааны байгууллагын саналыг харгалзаагүй, олон улсын жишгийг судалж үзээгүй зэргээр холбогдох хуулийг зөрчин баталсан" гэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан парламенттай орны хувьд иргэдийнхээ эрхийг хамгаалж уг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд хоригтой холбоотой үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 89.1 хувь нь дэмжлээ. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан